Эмэгтэйчүүд чуулж байна

img

 

Ардчилал хүний эрх, жендерийн тэгш байдлын талаар хэлэлцдэг “Эмэгтэйчүүдийн нүдээр” сэдэвт чуулган өнөөдөр “Чингис Хаан” зочид буудлын хурлын танхимд эхэллээ. “Монфемнет” үндэсний сүлжээнээс  2006 оноос эхлэн жил бүр тус чуулганыг уламжлал болгон зохион байгуулдаг байна. Хоёр өдрийн турш үргэлжлэх энэ жилийн IX чуулган “Эмэгтэйчүүдийн нүдээр: Хүн ам - хөгжил - хүний эрх" сэдвээр явагдах аж.

Өнөөдөр бодит байдал Монгол улсын төр хүн амаа өсгөхийг чухалчилдаг ч төрөх болон төрчихсөн хүнийхээ эрүүл, урт насалж, чадавхаа боломжийн дээд хэмжээнд хүртэл хөгжүүлэхэд бага анхаарч байгаа. Товчоор хэлбэл, төрөөс ард иргэдийнхээ амьдралын чанараас илүү тоон үзүүлэлтийг эрхэмлэж ирсэн. Гэтэл үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засгийн хөгжилд хүн амын тооны өсөлтөөс илүүтэй чанарын асуудалд онцгой анхаарч, хүний чадавхт суурилсан хөгжлийн арга замыг гол түлхүүр гэж харах талаар чуулганаар хэлэлцэх юм байна. Түүнчлэн ХАХНХЯ, Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачилж буй бодлого, хуулийн төсөлд чуулганы төлөөлөгчид бодит дүн шинжилгээ хийж, зөвлөмж боловсруулан шийдвэр гаргагчдад хүргэх аж.

5

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
цагаа олсон ярилцлага байна харамсалтай нь хэрэгжих биш дээ яасан хөгждөггүй улс ард түмэн бэ гомдмоор юм 30 жилийн өмнө ийм байсан яг л бодлого нь хэвээрээ
2014-03-01
зочин:
цагаа олсон ярилцлага байна харамсалтай нь хэрэгжих биш дээ яасан хөгждөггүй улс ард түмэн бэ гомдмоор юм 30 жилийн өмнө ийм байсан яг л бодлого нь хэвээрээ
2014-03-01