23 дугаар байрны орцыг камержуулжээ
Нийслэлийн Цагдаагийн газраас “Аюулгүй орц” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Орон сууцны орцонд үйлдэгддэг гэмт хэргийг илрүүлэх цаашлаад багасгах зорилготой энэхүү төслийн хүрээнд эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны 23 дугаар байрын орцуудад хяналтын камер суурилуулсан байна. Уг төслийг цагдаагийн байгууллага, хороодын Засаг дарга, СӨХ-дын хамтран хэрэгжүүлж буй аж. Ингэхдээ хамгаалалтын албадтай татан оролцуулж, камерын хяналтыг явуулж байгаа юм байна. Харин цаашид гэмт хэрэг их гардаг, гарах магадлалтай худалдаа үйлчилгээний төв, цэнгээний газруудын ойр орчимд суурилуулах аж.
аааа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ