
Asian Television Limited буюу Хонконгийн ATV телевиз өнгөрсөн долдугаар сард Хятадын ерөнхийлөгч Зян Зэминийг нас барсан хэмээн мэдээлж шуугиан дэгдээж байсан билээ.
Тэгвэл тус телевизийг ташаа мэдээллийг олон нийтэд нэвтрүүлж хариуцлагагүй үйлдэл хийснийх нь төлөө төрөөс 39000 ам.доллараар торгожээ.
Энэ талаар өчигдөр Хонконгийн радио телевизийн зохицуулах газраас мэдэгдсэн байна. 85 настай хятадын удирдагчийн бие сайнгүй бөгөөд өнөө маргаашгүй болсон тухай нэрээ нууцалсан эх сурвалжаас олсон мэдээллээ Хонконгийн тв ийнхүү цацаж орхисон нь тэднийг ийм торгууль төлөхөд хүргэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ