
Санхүүгийн Зохицуулах хорооны хуралдаанаар Даатгалын компанийн дүрмийн сангийн доод хэмжээг тогтоож, “Aлбан журмын даатгагчдын холбооны дүрэм”-ийг зөвшөөрч, “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний стандарт загвар”, “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт”-ыг тус тус батлажээ.
Мөн “Aктуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох, актуарын стандарт үнэлгээ болон актуарчийн хяналт шалгалт хийх, тайлан гаргах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулсан бол “Жолоочийн даатгалын сангийн санхүүжилтийг төвлөрүүлэх, данс байршуулах, сангийн хөрөнгийг шилжүүлэх, зарцуулах журам”, “Даатгалын гэрээ байгуулж чадаагүй жолооч нарыг даатгагч нарт хуваарилах журам”, “Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам”-уудыг тус тус батлаж, “Арвижих эстимэйт” ХХК-д даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон бол “Мега марз” ХХК-ийн даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн байна.
Харин Бичил санхүүгийн талаар дараах шийдвэрүүдийг гаргажээ.
“Эгбуман зоос” хоршоонд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгов.
“Нэт капитал ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх, “Цогтын хишиг”, “Тэлмэн тэгш хэм”, “Энхмөнх дэлгэр” хоршоодын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус 3 жилийн хугацаагаар сунгав.
“Си Жи Эм ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2 сарын хугацаагаар, “Си Ди Ко” хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар тус тус түдгэлзүүлэв.
“Элват”, “Арвижих хас” хоршоодын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгов.
Мөн үнэт цаасны талаар доорх шийдвэрүүдийг гаргасан байна.
“Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгоход кумулятив аргыг хэрэглэх тухай журам” батлаж, “Гүүдсек” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар сунгаж, “Ремикон” ХК-ийн хаалттай хүрээнд санал болгон нэмж гаргаж буй хувьцааг бүртгэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ