Голомтын бус бүсээс 10 тн үхрийн мах нэвтрүүлжээ
Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хот орчимд хяналтын цэгүүд ажиллаж байгаа. Уг хяналтын цэгийн ажилтнууд өнгөрөгч хоногт 1234 тээврийн хэрэгсэл, 860 зорчигчдод үзлэг шалгалт хийж, 539 ширхэг сэрэмжлүүлэг тараан, Хэрлэн, Тэрэлжийн уулзвар, Налайх 4-р зөрлөг, Яармагийн постуудад орон нутгаас орж ирсэн нийт 1091 тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийжээ.
Мөн голомтын бус бүсээс 18 толгой адуу, 10 тн үхрийн мах, 18.3 тн хонины мах, 11.8 тн ямааны мах, үхрийн шир 1 ширхэг, хонины нэхий 17 ширхэг,1 тн дайвар бүтээгдхүүн, 86400 ширхэг өндөг, 31 л сүүг илрүүлэн үзлэг хийж, мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг үндэслэн нэвтрүүлсэн байна.
Нийслэл хот орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, 4 дүгээр зөрлөг, Эмээлт, Яармаг, Баруун туруун, Нисэхийн товчоодод байнгын хяналтын найм, ариутгал халдваргүйжүүлэлтийн дөрөв нийт 12 цэгт Хэв журмын долоон цагдаа, Замын цагдаа найм, Онцгой байдлын зургаа, Мэргэжлийн хяналтын найм, Мал эмнэлгийн 10 нийт 39 албан хаагч 12 автомашинтайгаар хяналт шалгалтыг явуулж байгаа юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ