Замын хөдөлгөөний дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулна

img

2013 оноос хэрэгжиж эхэлсэн “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр Монголын Залуучуудын Холбооны залуус танхимд боллоо. Хэлэлцүүлэгийн үеэр “Унадаг дугуйн зогсоол түрээс", "Багануур дахь унадаг дугуйн зам", “Унадаг дугуйн замын норм стандарт, дугуйн замууд” зэрэг илтгэлийг оролцож байгаа байгууллагуудаас тавьсан  байна. Унадаг дугуйн замыг тавихад эхний ээлжинд ямар ажлуудыг хийх, оролцож байгаа байгууллагуудыг чиглүүлэх, олон талт байр суурьнаас асуудлыг хэлэлцлээ.

ы

Хэлэлцүүлэгт МЗХ-ны төслийн багийнхан, Гудамж төслийн мониторингын албаны дарга Б.Мөнх-Оргил, “Наран Ийст” ХХК–ийн төлөөлөл, Залуу дугуйчин клубын тэргүүн Ч.Түвшинжаргал, Монголын триатлоны холбооны дэд ерөнхийлөгч О.Ноож, ШУТИС–ийн МИС–ийн дэд захирал Б.Баярсайхан, Нийслэлийн замын цагдаагийн газрын ахмад Д.Батжаргал, МАЗЗХ-ны тэргүүн Н.Мөнхбаясгалан,  болон НЕТГ-ын архитектур, Нью имидж клубын тэргүүн Д.Хан-Уул, Нийслэлийн биеийн тамир спортын газрын дарга Ж.Ганболд, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хөдөлгөөн зохион байгуулалтын инженер Х.Өнөржаргал, Нийслэлийн авто замын газрын төлөвлөлт, судалгааны хэлтсийн мэргэжилтэн Б.Анхбаяр нар оролцсон байна.

ы

Хэлэлцүүлгийн үр дүнд унадаг дугуйн замын аливаа асуудалтай холбоотой төрийн  байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчин боловсронгуй болгож, замын хөдөлгөөний дүрэм холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулахаар болжээ. Ингэхдээ хэлэлцүүлэгт оролцсон байгууллагууд хамтран судалгааны баг гаргаж ажиллах, иргэд болон жолооч нарт мэдээлэл өгч, хандлагыг сайжруулах, шинээр жолооч болж байгаа болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн мэдлэгийг сайжруулах ажлуудыг байгууллага бүр зохион байгуулахаар тогтсон байна. Мөн олон улсын жишиг, сайн дураараа судалгааны ажил явуулсан хүмүүсийн мэдээ мэдээллийг нэгтгэх, төсөл болгон боловсруулах, салбарын уулзалтыг олон давтамжтай зохион байгуулж яамд, дүүргүүдийг оролцуулахаар болжээ.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

лхагва:
унадаг дугуй үнэхээр хэрэгтэй,гэхдээ энэ хотын хөдөлгөөний дүрэм мэдэдгүй,мөрдөдгүй жолооч нар маш аюултай. ядахдаа зөв,буруу рультэй машинууд хөдөлгөөнд холилдон оролцох чинь авар,осол,түгжрэл үүсгэх хүний эрүүл мэнд,эд хөрөнгийг маш их сүйтгэж дам удгаараа улс нийгмийг асар их хохироож байна. монголд төлбөртэй зогсоолын систем нэвтрүүлээчээ,хотын дотрох бүх замд 1-р эгнээгээр зөвхөн автобус явуулаад автобус зорчигчоо яг тэр эгнээн дээрээ хашлаганд жаахан шахаж зогсоод л зорчигчидоо буулгаж суулгах хэрэгтэй тиймээс буудлын кармаг тэгшлэх хэрэгтэй автобус орж гарах гэж түгжрээ үүсгээд байна.
2014-03-04
хүнэ:
ядаж 5км дугуйн зам уул, модон дунд хйигээд өгөөчээ
2014-03-04
103.26.194.14:
таны заналхийллийг цагдаад бүртгүүлчихлээ.
2014-03-04
болиоч дээ:
7-8 сар дугуйтай явах боломж бий. түгжрэлд орохгүй, бензин шатаахгүй, хурдан мөн ч амар болно доо.
2014-03-04
*нуудын дургүйцэл:
дугуй унах авъяас байхгүй, гүзээгээ даахгүй амьтад дургүйцэж дугуйны нөхөөс болно доо гэж заналхийлж байгаа юм. дугуйн зам асар их хэрэгтэй. тэр нөхөөс болгох гээд байгаа хүмүүсээс хамгаална гэсэн үг. жилийн үгүйдээ 5 сар дугуйтай явах бүрэн боломжтой.
2014-03-04
zochin:
harin tiimee iim olon soelgui joloochtoi uls oron yandaa !
2014-03-04
balai nuudaa:
uhliin zam bolno doo
2014-03-03
bolioch dee:
odort 100.100-gaaraa mashinii duguinii nohoos bolno doo hoorhii china bish mongol shuu dee
2014-03-03
жамуух:
э батvvл дарга минь энэ удаа хот дотороо дугуин замтаи болохыг дэмжээрэи тэр машины ноимор солоих монгоор энэ ажилииг хиивэл ч таны нэр тор улам саин болох нигууртаи та хичээгээрэи
2014-03-03