Улсын бүртгэлийн зарим үйлчилгээг хорооноос үзүүлдэг болно

img

Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын хамтарсан  “Ажлын хэсэг байгуулах тухай” А/134 дугаар захирамж, 202 дугаар тушаал гаржээ. Хамтарсан захирамж, тушаалаар иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор улсын бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээг хорооноос үзүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа.

 

Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллах бол орлогч даргаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Д.Энхцэцэг ажиллана.  Тус ажлын хэсэг нь улсын бүртгэлийн зарим үйлчилгээг хорооноос үзүүлэх ажлыг зохион байгуулж, нэвтрүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж, батлагдсан төлөвлөгөөний дагуу ажиллах үүрэг хүлээж байна.

 

Ажлын нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн тооцоо, судалгааг гаргаж нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Санхүү, төрийн сангийн хэлтэс, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Санхүү, бүртгэлийн хэлтэс үүрэг болгожээ.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

дугуйн зам:
хотдоо сайхан дугуйн зам, зогсоол байгуулаад л өгчих. тэгвэл энэ цагаа барьдаггүй, соёлгүй нийтийн тээврийн үйлчилгээ байгаа өнөө үед ядаж жилийн 7-оос 9 сарын турш замын түгжрэл игэдийн амьдралд мөн ч их тус болно доо. бид удирдлагуудаас мөнгө гуйгаагүй, бензин тос хэрэглэхгүй гэдэг утгаараа байгалийн баялагт хэмнэлт хийх, хүний эрүүл мэндэд тустай гэсэн утгаараа дугуйн зам барьж өгнө үү гэж хүсэж байна. та бүхэн суурь судалгааг сайн хийгээрэй. дугуйтай болсноор 5 жилийн дараа л гэхэд таргалалт, зүрх судасны өвчин, чихрийн шижнээр өвчлөгсдийн тоо асар их буурна даа.
2014-03-04