Ази, номхон далайн бүсийн ээлжит бага хурал Улаанбаатарт болно
Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын Ази, номхон далайн бүсийн 32 дугаар бага хурал энэ сарын 10-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын “өлсгөлөнгө тэглэх” дараах алхам болох юм. Азийн хамгийн том далайд гарцгүй оронд 40 гаруй орны хүнс, хөдөө аж ахуйн яамдууды сайд нар болон өндөр түвшний албан хаагчид цугларч тус өргөн уудам тивийн өлсгөлөнгө арилгах, хүнсний аюулгүй байдлыг хангах арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Бага хурал нь дэлхийн хамгийн их хүн амтай бүс нутгийн хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлд тулгамдаж буй болон түүний цаашдын тогтвортой хөгжлийн асуудлаар хэд хэдэн чухал сэдвүүдийг авч хэлэлцэх юм.
5
Энэхүү бага хурлын эхний 3 өдрийн хуралдаанд (3 дугаар сарын 10-12) Засгийн газрын ахлах албан тушаалтнууд, 13-14-ний өдрүүдийн хуралдаанд Засгийн Газрын сайд нар болон өндөр хэмжээний төлөөлөгчид оролцоно. Мөн НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал Хосе Грацианода Силва энэхүү бага хуралд оролцох юм. Хуралдааны сүүлийн өдөр хоол тэжээлийн дутагдлаас үүсэх хүндрэлийн асуудлаар болох дугуй ширээний уулзалтыг Би Би Си телевизийн хөтлөгч удирдаж явуулах аж.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ