Цахилгааныг хөнгөлж эхэллээ

img

"Утаагүй Улаанбаатар" төслийн хүрээнд төслийн зуух, гэрийн дулаалга болон цахилгаан халаалт хэрэглэж байгаа хэрэглэгчид тог цахилгаанаа хөнгөлүүлэхээр болсон. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 9,11,12,13,14,15,16,17,18-р хороодын айл өрхүүд "Сүхбаатар Хэрэглэгчдэд үйлчлэх төв"-д иргэний үнэмлэх, гэрээний дэвтэртэйгээ очиж гэрээгээ хийж хөнгөлөлтөө эдлэх боломжтой болж байгаа юм. "Сүхбаатар Хэрэглэгчдэд үйлчлэх төв" нь Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны 11 хороолол дахь хуучин гэмтлийн эмнэлэг буюу түлэнхийн төвийн хойно байрладаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндийг сонин хэвлэл телевиз радио хамгаалахгүй бол өөр хэн хамгаалах вэ. Өөр хамгаалах газар байхгүй. 3000 хүн ажилладаг Улаанбаатар хотын цахилгаан станцад нүүрс нийлүүлдэг Багануур, Шивээ-Овоогын нүүрсний орд уурхайд 2000 хүн ажилладаг. Хэрвээ УБ-ын нүүрсний цахилгаан станцууд татагдан буугдахад хүрвэл нийт 3000 хүний ажлын байрны асуудал босох байх л даа гэвч энэ бол 1200000 хүний амь нас, эрүүл мэндээс дээгүүрт тавигдах зүйл биш шүү дээ. Улаанбаатар хотын иргэд агаарын бохирдлын улмаас хичнээн хүн нас барж, хичнээн хүн хохирч байсан ч хараагүй сонсоогүй мэт байж болохгүй. Өнөөдрийг хүртэл манай төрийн эрх баригчид цахилгаан гэрэл, халуун усны хангамжаа хямд газраас худалдан авч, Улаанбаатар хотын ард иргэдэд нийлүүлнэ гэсэн шийдвэр гаргадаг байжээ. Одоохондоо манайд нийслэл хотод байгаа цахилгаан станцаас өөр томоохон станц байхгүй байгаа болохоор тэндээс л авахаас өөр аргагүй. Хэрэв өөр газар байвал өөр газраас худалдаж авах боломж бүрдэнэ хэмээн судалж үзсэн бололтой. Ийнхүү Хэнтийн Чанадаганд Канадын компани томоохон хэмжээний цахилгаан станц барьж байгуулах гэж байна. Улаанбаатар хотод Орос улсаас байгалийн хийг дамжуулах хоолойгоор татах системийг нэвтрүүлэх компани ч гэсэн байна. Дулаан халаалтын зориулалттай халуун усаар хангах үйлдвэр (мэдээж нүүрс ашиглахгүй, харин байгалийн хий юм уу нүүрсний хийг ашиглана.) –ийг Улаанбаатар хотын зүүн зүгт барьж байгуулах гэж буй компани ч гэсэн байгаа аж. Төрөөс өөрсдөө цахилгаан, халуун усаа үйлдвэрлэе гэж шийдэхгүй байгаа болохоор ямар ч шинэчлэлт өөрчлөлт гарахгүй бөгөөд нөгөө л хямд газраасаа л урьдын адил худалдаж авах төдий. Тийм учраас л сонин хэвлэл, телевиз радио зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь УБ хотын иргэд цахилгаан станцаас гарах утааны улмаас хичнээн хүн үхэж, хичнээн хүн өвчин тусаж байгаа тухай хүмүүст мэдээлэх шаардлагатай. Энэ бол тун амархан зүйл юм. Аюултай бодисын хэмжээ шатах нүүрсний хэмжээтэй харьцуулвал УБ хотын агаарын бохирдол 97.5 % нь цахилгаан станцаас гарах утаа угаар гэдгийг батлах нь тун амархан. Мэргэжлийн хүмүүстэй нь ч уулзаж яг энэ сэдвээр сурвалжилж удаа дараа нэвтрүүлэг бэлдэж болно шүү дээ. Энэ тухай сонин хэвлэл, телевиз радиогоор мэдээлэхгүй бол цахилгаан станц болон нүүрсний уурхайн 5000 хүн одоогийнхоо ажлыг загас мэт чимээгүй үргэжлүүлсээр л байх болно. УБ хотын агаарын бохирдлын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд гэрэл цахилгаан, дулаан халаалтыг үйлдвэрлэдэг цахилгаан станцын нүүрс шатаахыг хориглохоос өөр ямар ч арга байхгүй. УБ бол хүн ам нь1 200 000д хүрээд байгаа Монгол улсын нийслэл хот юм. Энэхүү том нийслэл хотод яагаад нүүрсний цахилгаан станц байгаа юм бол. Ийм тэнэг нийслэл хот дэлхийд өөр хаана ч байхгүй. Ийм зүйлийг нийслэл хот дотроо барьж байгуулвал ард түмэн эсэргүүцэн сонин хэвлэл, телевиз радиогоор бөөн шуугиан тарина шүү дээ. Тэгтэл УБ хотын иргэд, сонин хэвлэл телевиз яагаад дуугаа хураагаад тэвчээд байнаа. Утаагүй зуух гэдэг үгийг хэрэглэхээ болимоор юм. Утаагүй гэж байгаа нь нүдэнд харагдах утаа л бага зэрэг багасана гэсэн үг. Бага зэрэг шүү бүрэн алга болохгүй. Гэтэл нүдэнд үзэгдэх цагаан утаанд агуулагдах цахиур ( SiO2 ) хөнгөн цагаан ( Al2O3 ) –ы хэмжээ багасахыг утаагүй хэмээн нэрийдэх ба харин өдөр бүр гэр хорооллын утаанаас 40 дахин их цахилгаан станцаас гарах азот(NO2 ), хүхэр( SO2 ), хар тугалга(Pb), мөнгөн ус ( Hg )- ны ялгарах хэмжээ хэвээрээ үлдэх юм биш үү. Гэр хорооллынхний зуухыг утаагүй зуух болгосон ч гэсэн УБ хотын ард иргэдийн эрүүл мэнд төдийлөн сайжрахгүй. Сонин хэвлэл, телевиз радиогоор жинхэнэ шийдлийг эрэлхийлсэн, шаардсан мэдээлэл цацах нь зүйтэй болов уу. Гэхдээ цагаан утаа багасах нь ч гэсэн муу зүйл биш л дээ. Харин хамгийн оновчтой шийдэл биш байхаа. Үүнтэй холбоотой бас нэгэн асуудал урган гарч ирсэн. “Шөнийн хэрэглээний цахилгааний үнийг 2 дахин бууруулна” гэсэн асуудал яригдаад шийдэгдчихлээ. Энэ сэдвийг яагаад утаагүй зуухыг хэрэгжүүлэх энэ цаг хугацаанд хөндөн авч хэлэлцэж байгааг ойлгохгүй хүмүүс байна. Тиймээс энэ шийдвэрийг одоо гаргах ёсгүй байсан. Үүний учир шалтгааныг тайлбарлавал АНУ, Герман, Франц, Япон зэрэг өндөр хөгжилтэй улс орнууд бүгд ийм арга хэмжээ авдаг. Атомын цахилгаан станц, усан цахилгаан станцууд нь цахилгаан гэрэл их хэрэглэдэг өдрийн цагаар ч хэрэглээ багатай шөнийн цагаар ч адилхан л цахилгаан түгээдэг. Тийм учраас шөнийн цагийн цахилгаан илүүдэл цахилгаан болж, түүнийгээ хямд үнээр зардаг. Энэ ч яахав болох л зүйл. Манай цахилгаан станцад ч гэсэн шөнө болохоор бойлуур ажиллуулахаа багасгахаас илүү өдрийн цагийн хэрэглээтэй адил түвшинд ажиллуулсан нь илүү ашигтай. Ашигтай байж л орлогоо нэмэгдүүлнэ шүү дээ. Цахилгаан станцын хувьд энэ л хамгийн чухал асуудал. Цахилгаан станцын л орлого нэмэгдэх нь хамгийн чухал асуудал байлгүй. Гэтэл УБ хотын агаарын бохирдлын гол шалтгаан болох цахилгаан станцын үйл ажиллагааг хотын ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс аль болох болиулах, зогсоох, өөрчлөх хэрэгтэй. Гол нь нүүрс түлэхээ л болих хэрэгтэй. Сард ердөө 7 шөнө нийт бойлуурын 25 хувийг л ажиллуулахгүй байхад УБ хотын азот, хүхэр, хар тугалга, мөнгөн усны ялгарах хэмжээ гэр хорооллын бүх зуухны 1 сарын хэрэглээг зогсоосонтой адил хэмжээгээр буурна. Гэтэл цахилгаан станцын шөнийн цагийн үр ашиг, бүтээмжийг бууруулахгүйн тулд гэр хорооллын хүмүүсийн цахилгааны төлбөрийг бууруулж, цахилгаан ихээр ашиглуулъя гэж зорьж байгаа бололтой. Хэрэв тэгвэл шөнө ч өдөр ч ялгаагүй цахилгаан станц нь нүүрс түлж, бас л адилхан утаа гаргах болно. Ингэх нь цахилгаан станцын хувьд үр ашигтай бөгөөд түүний орлого нэмэгдэнэ гэсэн үг. Ингээд дахиад л УБ хотын хүн амын эрүүл мэнд улам улам л муудна. Цахилгаан станцын орлогыг бага зэрэг нэмэгдүүлэх нь чухал уу, УБ хотын ард иргэийн эрүүл мэнд чухал уу. Одоо бол цахилгаан станцын орлого төдийлөн нэмэгдээгүй. Хамгийн гол чухал зүйл бол УБ хотын ард иргэдийн эрүүл мэнд бөгөөд үр хүүхэд, хойч үеийнхэнд хүн амьдарч болохуйц УБ хотыг үлдээх нь байгаль орчны тулгамдсан асуудал юм. Үүний тулд хамгийн гол шаардлагатай зүйл бол цахилгаан станцад түлэх нүүрсийг аль болох багасгах явдал. Аль болох бойлуурыг ажиллуулахгүй байх. Монгол Орос 2 орны хилийн заагийн ойрхон байрлах Байгаль нуурын ай сав газар нутаг нь дэлхийн хамгийн том усан цахилгаан станцын бүс нутаг билээ. Саяано-Шушенская зэрэг асар том хэмжээний усан цахилгаан станцууд цөөнгүй байдаг ба энэ жил Богучанская усан цахилгаан станцыг ч гэсэн барьж дуусгасан ба нийт цахилгаан станцын хүчин чадал 20,000MW юм. Монголын хамгийн том цахилгаан станц болох 4-р цахилгаан станцын хүчин чадал 540MW байдаг ба Монголд ашиглаж буй цахилгааны хүчдэл 800MW бөгөөд одоо ч гэсэн 200MW –ыг Орос улсаас ханган нийлүүлж байгаа. Усан цахилгаан станц болохоор шөнийн хэрэглээний цахилгааны төлбөр маш хямд. Ирэх жилээс Орос улс Монгол улсаар дамжин Хятад руу цахилгаан экспортлохоор болж байгаа. Тийм учраас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Орос Монгол 2 орны хооронд байгуулсан цахилгаан хангамжийн талаарх гэрээг яг үнэн бодитой мэдээллийг ард түмэнд хүргэх хэрэгтэй. Уг нь бол Оросын шөнийн хямд цахилгааныг худалдаж авах гэрээ хийн, цахилгаан станцыг шөнийн цагаар ажиллуулмааргүй байгаа юм. Хэрэв тэгвэл УБ хотын агаарын бохирдол 2 дахин буурна. УБ хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд Орос улсаас цахилгаан авах нь зүйтэй. Яаж ч бодсон хилийн зааг дээр орших Байгаль нуурын ойролцоох усан цахилгаан станцын 20,000MW ч гэсэн шөнийн хэрэглээний цахилгаан илүүдэж л байгаа. Монголд 400MW юм уу500MW -ыг ( усан цахилгаан станцын дөнгөж 2% ) хямд зарсан ч гэсэн алдагдалд орох ёсгүй. Учир нь усан цахилгаан станцын хөдөлгүүр нь өдөр ч шөнө ч адил эргэдэг. Үүний тулд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл энэ тухай ард иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэн ард олонд ойлгуулах хэрэгтэй. УБ хотын цахилгаан станцын түлдэг нүүрсний хэрэглээний хэмжээг 2 дахин бууруулахын тулд Орос улсын цахилгааныг хэрэглэх талаар ард түмэнд ойлгуулвал ямар вэ. Агаарын бохирдлын улмаас 100 хүүхэд үхэж, 100 хүүхэд өвчинд шаналан зовж, 1000 хүн эмнэлэгт хэвтэж байгаа учраас тэднийг аврах ажил үйлсийн (цахилгаан станцад түлдэг нүүрсийг бууруулах л арга олох хэрэгтэй, харин гэр хорооллын нэг ч айлын яндангаас утаа гарахааргүй болголоо гээд ч ямар ч үр дүнгүй) талаар ард түмэнд ойлгогдохоор ажиллах нь мэдээллийн хэрэгслүүдийн онцгой чухал үйлс билээ.
2011-12-20
Mongol zaazaar avax yal baixgyi bolsoon
2011-12-08
Нүүрс түлэх юм бол цаазлах хэрэгтэй ш дээ тэгээд хөнгөлүүлэж байж
2011-12-08
Mongol zaazaar avax yal baixgyi bolsoon
bi ch gesen tsahilgaanaa hunguluulmeer bn shde hun bolgon tegsh erhtei gesen yasan be
2011-12-07