Челси Аваргуудын лигт үлдлээ

img

Аваргуудын лигийн дараагийн шатанд шалгарах эсэх нь эргэлзээ дагуулж байсан Челси клуб өнгөрсөн шөнө испанийн Валенси клубын эсрэг энэ шатны сүүлийн тоглолтоо хийлээ. Челси испаничуудын эсрэг англи маягийн хүчний тоглолт үзүүлж улмаар аль ч талаараа давуу нөхцөл үүсгэж чадсан юм. Ялангуяа хүчний тоглолтыг Дрогба испаничуудад мэдрүүлж байлаа. Тэрбээр энэ тоглолтод хоёр ч гоол өрсөлдөгчийнхөө хаалганд шигтгэсний эхнийх нь тоглолт эхэлснээс хойш ердөө гурав дахь минутад л хаалганд орсон юм. Аваргуудын лигийн дараагийн шатанд багаа оруулахад том хувь нэмэр орууллаа. Валенси хэдийгээр Питер Чехийн хаалганд хэд хэдэн авултай цохилт хийсэн ч амжилт олсонгүй. Челсигийн хамгаалалт ч тун нягт байлаа. Дрогбагийн хоёр гоол дээр Рамиресын гоол нэмэгдсэнээр Челси 3:0-ээр Валенсиг итгэл төгс хожлоо. Ингэснээр Челси 11 оноотой хэсэгтээ Леверкузений дээр жагсаж хэсгээсээ 1-ээр гарч чадлаа.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ