Өнөөдөр шөнийн жагсаал болно
"Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ-аас санаачлан өнөөдөр “Шөнийг гэрэлтүүлье” нэртэй жагсаалыг зохион байгуулах гэж байна. Монгол Улсад анх удаа зохион байгуулах гэж байгаа тус жагсаалыг Сонгинохайрхан дүүргийн Их Нарангийн дунд буудлын Мал тууврын VII гудамжинд 19.30 цагт эхлүүлэх аж.
s
Та гэртээ харих замдаа юу мэдэрдэг вэ? Айдас уу? Аюулгүй байдал уу? Шөнийн цагаар буюу харанхуй гудамжинд дээрэмдүүлэх, хүчинд автах зэрэг гэмт хэрэг ихээр гардаг. Эдгээр хэргийн хохирогч нь ихэвчлэн эмэгтэйчүүд байдаг. Энэ асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгото “Take back the Night” буюу “Шөнийг эргүүлэн ав” хөдөлгөөн 1978 оноос дэлхий дахинд зохион байгуулагдсаар ирсэн гэнэ.
s
Энэхүү арга хэмжээг Хууль зүйн яам дэмжин ажиллаж байгаа ба уг жагсаалд оролцохыг хүсвэл 2014 оны гуравдугаар сарын 04 буюу өнөөдөр 18.30 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн гаднаас нэгдсэн унаагаар явж болох юм байна.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ