Гарал үүслийн гэрчилгээгүй бүтээгдэхүүн оруулж ирэхийг завджээ

img

Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар хот орчимд хяналтын цэгүүд ажиллаж байгаа.

Тус хяналтын цэг байрлаж буй Эмээлтийн товчоогоор Архангай аймгаас, Баруун турууны товчоогоор Сэлэнгэ аймгаас мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй мах, махан бүтээгдэхүүн оруулж ирсэн иргэнд 20000 төгрөгийн шийтгэвэр ногдуулсан байна.

Мөн нийслэл орчмын хяналтын цэгийн ажилтнууд өнгөрөгч хоногт 214 тээврийн хэрэгсэл, 2695 зорчигчдод үзлэг шалгалт хийж, 414 ширхэг сэрэмжлүүлэг тараан, Хэрлэн, Тэрэлжийн уулзвар, Налайхын 4 дүгээр зөрлөг, Яармагийн постуудад орон нутгаас орж ирсэн нийт 532 тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Түүнчлэн голомтын бус бүсээс гурван адуу, 5,8 тн үхрийн мах, 6,91 тн хонины мах, 0.51 тн адууны мах, 0.2 тн ямааны мах, 6.3 тн тэмээний мах, 1 тн гахайн мах, 26,62 литр сүү илрүүлэн үзлэг хийж, мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг үндэслэн нэвтрүүлжээ.

Улаанбаатар хот орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, 4 дүгээр зөрлөг, Эмээлт, Яармаг, Баруун туруун, Нисэхийн товчоодод байнгын хяналтын найм, ариутгал халдваргүйжүүлэлтийн дөрөв нийт 12 цэгт Хэв журмын болон замын есөн цагдаа , , Онцгой байдлын зургаа, Мэргэжлийн хяналтын найм, Мал эмнэлэг 11 нийт 43 албан хаагч 12 автомашинтайгаар хяналт шалгалтыг явуулж байгаа.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ