250 иргэнийг цэцэрлэгжүүлэгчийн сургалтад хамруулав

5
Сургалтад оролцогсод нийслэлийн тохижилтын ажил жил ирэх тусам сайжирч байгааг онцлон хотынхоо өнгө үзэмжинд өөрийн гараар хувь нэмэр оруулах гэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Цэцэрлэгжүүлэгч ойжуулагчийн сургалтад хамрагдсанаар ногоон байгууламжид тарих мод сөөгийг сонгох, нүх шуудуу ухаж бэлтгэх, хөрс бэлтгэх, мод, сөөг, цэцгийг тарих арга технологи, арчлах бордох услах, зүлэгжүүлэх, мод сөөгийг хэлбэржүүлэх, хамгаалах, өвөлжүүлэх ажлыг гардан гүйцэтгэх ажлын дадлагыг эзэмших юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ