Британид “Монгол боловсролын төв”-ийг нээлээ

img

Британийн зүүн эргийн бүс нутаг дахь монголчууд, тэдний үр хүүхдэд монгол хэлний сургалт явуулах, Монголын түүх соёлыг түгээн сурталчлах зорилготой “Ийст Мидланд дахь боловсролын төв”-ийн нээлтийн ажиллагаа энэ боллоо.  Монгол боловсролын төвийн нээлтэд Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайд Н.Тулга, ЭСЯ-ны зөвлөх С.Ганхуяг нар оролцжээ.  Нээлтийн ажиллагааны үеэр Британийн Хатан хаанаас ирүүлсэн мэндчилгээг уншиж танилцуулсан байна. Ийст Мидланд дахь Монгол боловсролын төвийг байгуулж, үйл ажиллагаа эхлүүлж байгаад баяр хүргэн тус төвийн хүүхдүүдэд амжилт хүсч байгаагаа Хатан хаан мэндчилгээндээ дурджээ.

 Төвийн нээлтэд оролцож хэлсэн үгэндээ Элчин сайд Н.Тулга гадаад оронд суугаа монгол иргэдийн хүүхдүүдэд монгол хэл заах талаар Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн зорилго, авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулсан байна. Тэрбээр  Ийст Мидланд бүс нутагт монгол хэлний сургалт эхлүүлж байгаа монгол иргэдийн хүчин зүтгэлийг мөн үнэлжээ.  Түүнчлэн Монгол хэлний сургалтын төв байгуулж байгаа нь тус бүс нутагт Монголын соёлын өвийг сурталчлах нэгэн эх сурвалж болно гэдгийг тэмдэглэжээ.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ