Төрсний гэрчилгээг шууд олгоно
Улсын Бүртгэлийн ерөнхий газрын харьяа Эд хөрөнгө, Хуулийн этгээд, Иргэний Бүртгэлийн газар нэгжүүд сар бүр нээлттэй хаалганы өдөр зохион явуулдаг. Тэр дагуу маргааш нээлттэй хаалганы өдөрлөгөө өөрийн байрандаа зохион явуулах аж. Түүнчлэн иргэдийн цаг завыг хөнгөвчлөх үүднээс харьяа дүүрэгт нь бичиж олгодог төрсний гэрчилгээг маргааш архиваас авсан лавлагааг нь үндэслэн газар дээр нь шууд олгох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ