Давтан вакцинжуулалт энэ сарын 24-нөөс эхэлнэ
Нийслэлийн Засаг дарга Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажил зохион байгуулах тухай захирамж гаргаж, захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 1 дүгээр ээлжийн вакциныг энэ сарын 03-10-ны хооронд, энэ сарын 24-ний өдрөөс 04 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд 2 дахь ээлжийн давтан вакцинжуулалтыг хийхээр боллоо.
5 Вакцинжуулалтын ажилд мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудыг татан оролцуулан, ажиллах хүн хүч, тээврийн хэрэгслээр ханган ажиллаж, тогтоосон хугацаанд вакцинжуулалтын ажлыг шуурхай зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ