ОБЕГ-аас гэрэл зургийн уралдаан зарлав

img

Монгол Улсад Онцгой байдлын алба үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын албыг сурталчлах, үйл ажиллагаа, онцлогийг олон нийтэд хүргэх, албаны талаар үнэн бодит мэдээллийг ил тод харуулах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас гэрэл зураг сонирхогчдын болон мэргэжлийн гэрэл зурагчдын хүрээнд “Онцгой байдлын алба-өнгөрсөн, өнөө, ирээдүй” гэрэл зургийн уралдааныг зарлажээ.

 sda

Уралдаанд ирүүлэх гэрэл зураг нь Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, гал сөнөөгч, аврагчийн хөрөг зураг, түүхэн гэрэл зураг гэсэн гурван сэдвийн хүрээнд байх аж. Харин уралдаанд ирүүлсэн  гэрэл зураг нь дараах шаардлагыг хангасан байх гэнэ.

a

Үүнд:

  • Гэрэл зураг авах ямар ч хэрэгслээр авсан байж болно.

/Хуучны гэрэл зургаас бусад уралдаанд ирүүлсэн зургийг буцаан олгохгүй/

  • Нэг оролцогч дээд тал нь сэдэв тус бүрт нэг ширхэг фото зураг явуулж болно.
  • Зургийн угаах хэмжээ “А4” байна. Мөн зургийг файлаар ирүүлэх ба файл нь 600 DP-ээс дээш байна.
  • Зохисгүй агуулга, хэн нэгний нэр төрд халдсан байж болохгүй.
  • Гэрэл зургийг Онцгой байдлын албаны өмч болохыг зөвшөөрсөн гэж үзнэ.

e

Бүтээлийг ирүүлэхдээ овог нэр, мэйл хаяг, холбоо барих утасны дугаар, зургийн товч тайлбар зэрэг мэдээллүүдийг заавал хавсаргах шаардлагатай юм байна.

 s

Уралдаанд ирүүлсэн бүтээлийг мэргэжлийн шүүгчдийн баг сэдэв тус бүрт нэгээс гуравдугаар байр тус бүр нэг, тусгай байрын шагнал тус бүр нэгийг шалгаруулж дараах урамшууллыг олгоно.

s

  • I байр гурав – Өргөмжлөл, тус бүр 300 000 төгрөг
  • II байр гурав – Өргөмжлөл, тус бүр 250 000 төгрөг
  • III байр гурав – Өргөмжлөл, тус бүр 200 000 төгрөг
  • Тусгай байр гурав – Өргөмжлөл, тус бүр 100 000 төгрөг

 a

Уралдаанд ирүүлэх материалыг 2014 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн дотор Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газарт гэсэн хаягаар /шуудангаар болон өөрийн биеэр, цахим d_byambatsogt@nema.gov.mn хаягаар/ ирүүлнэ. Хуучны түүхэн гэрэл зургийг уралдаанд оролцогчдод уралдааны шалгаруулалтын дараа буцаан олгох ажээ.

a

Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.nema.gov.mn сайтаас болон 263551, 263546 утсаар лавлах боломжтой юм байна.

 s

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

батаа:
обег-ын дарга т.дуламдорж танд, шадар сайд д.тэрбишдагвын хэрэглэгч та хаан гэсэн формын “дэгтэй монгол дэлхийд манлайлна” гэсэн данагар нэртэй илтгэлд“ “төрийн алба гэдэг бол мэдлэггүй, чадваргүй, дадлага туршлагагүй, зүтгэл сэтгэлгүй хэн нэгний дамжин өнгөрөх туршилтын талбай биш, харин эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх өндөр шалгуур, өндөр босготой алба. төрийн аль ч байгууллагад мэдлэг мэргэжил дадлага туршлагаараа тухайн ажлын байранд тавигдсан шалгуурыг бүрэн хангасан хүн байх ёстой. ийм байж эс чадваас төрийн албанд зууралдахын хэрэг юун...” гэсэн сүржин уриалгыг сануулмаар байна. эрхэм эрхэлсэн сайд тэрбишдагва ч “илтгэл, эрх туслах 2-ынхоо шалгуур үзүүлэлтийн агууламжийг нэгтгэнэ гэдэгт иргэд найдаж байна. энэ нь шударга ёсны эхний алхам болох “а” үсэг шүү дээ.
2014-03-05
батаа:
малаа буудуулж, булуулж байгаа иргэд бид ажилсаг, шударга, мэргэшсэн ххаахү-ийн дэд сайд асан ж.саулеийн ярилцлагыг хүлээн зөвшөөрч, дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ засгийн газраас улсын онцгой комисст хариуц¬лага ярих цаг нь болж өнгөрснийг анхааруулж байна. засгийн газар энэ хариуцлагагүй байдлыг иймэрхүү байдлаар эс тоогоод байвал иргэд бид шинэчлэлийн засгийн газрыг бүхэлд нь ийм арчаагүй, амны өнгөт шоунаас өөрийг хийх чадваргүй гэж дүгнэх болоод байна. саяханаас малчид хөлдсөн буюу хугацаа нь дууссан вакцин хийлгэхгүй гэхээр тэгвэл нөхөн төлбөр олгохгүй гэж дарамталж эхэлсэн сурагтай. шүлхий өвчин засгийн газрын гамшгийн үеийн бэлэн байдалд муу дүн тавилаа. хариуцлагыг нь нь шадар сайд тэрбишдагва, обег-ын дарга нар хүлээж, албан тушаалаасаа огцрох ёстй.
2014-03-05
батаа:
гэрэл зургийн уралдаан яах вэ. шүлхийдээ анхаарлаа хандуулаач.
2014-03-05