“Хорека Улаанбаатар-2014” үзэсгэлэн болно

img

Нийслэлийн Засаг дарга “Хорека Улаанбаатар-2014” үзэсгэлэн, “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээн зохион байгуулах тухай  А/144 дугаар захирамж гаргажээ  Захирамжийн дагуу  “Хорека Улаанбаатар-2014” үзэсгэлэн, зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээнийг ирэх сарын 04-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах юм.

5

Энэхүү үзэсгэлэн нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, импортын бүтээгдэхүүнийг орлох чадвартай дотоодын бүтээгдэхүүнээр аялал жуулчлал, зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын хэрэгцээг хангах, аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг сурталчлах, хэрэглэгч үйлдвэрлэгчийг холбох, хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулах боломжийг бүрдүүлэх зорилготой аж.

 

“Хорека Улаанбаатар-2014” үзэсгэлэн, “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээнийг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Зочид буудлуудын холбоо хамтран зохион байгуулна. Олон улсын тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах 39,845,000  төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхээр болжээ.

 5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ