Явган зорчигчийн зам дээр худалдаа явуулахыг хориглоно

img

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар тогтоолоор Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмыг шинэчлэн баталсан. Энэхүү журам батлагдсанаар төвийн бүсэд түлш, мод, нүүрсийг нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон хүнсний худалдаа эрхэлдэг зааланд худалдаалахыг хориглосон. Мөн нийслэлийн Засаг даргын Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А/97 дугаар захирамжаар тээврийн хэрэгсэл, явган зорчигчын хөдөлгөөнд саад учруулан зорчих хэсэг болон явган зорчигчийн зам дээр худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагын үйл  ажиллагааг зогсоох, хяналт тавьж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон.

5

Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд зорчих хэсэг болон явган зорчигчийн зам дээр худалдаа, үйлчилгээ явуулж байгаа асуудлыг цэгцлэхийг дүүргүүдэд үүрэг болголоо. Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмаар дүүргийн Засаг даргын дэргэд “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл” байгуулах бөгөөд тус зөвлөл нь Мэргэжлийн байгууллагуудтай хамтран үзлэг шалгалт явуулж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах ажлыг зохион байгуулж, журамлах үүрэгтэй юм. Хэрэв дүүргээс зөвшөөрөгдсөн цэгээс бусад нийтийн эзэмшлийн гудамж, талбайд худалдаа үйлчилгээ эрхэлсэн тохиолдолд захиргааны харицулага хүлээлгэхээр заажээ.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн бм:
хэрэгжүүлж чадвал маш зөв шийдвэр байна. одоо 3-р хороолол болон 1-р хорооллын хар хорин захын орчмын ил задгай худалдаа эрхлэгчдийг цэгцэлж хүмүүсийн чөлөөтэй зорчих нөхцлийг хангах хэрэгтэй.
2014-03-07
la luna:
www.la-luna.mn та манай онлайн дэлгүүрээс өөрт хэрэгтэй хувцас хэрэгсэлээ худалдаж аваарай.
2014-03-07
otgoo:
ene mash zov shiidver bna. bas end tend mashin ugaalgadagiig ni boliulakh kheregtei.,
2014-03-07
puujee‘s:
ene mash zuitei shiidver bna bzduureg , dorjiin gudamj, tsaiziin 4zamiin uulzvariin baruun tald shine zam deer ya van khunii zam deer nuurs, khairga, toosgo, els zaraad ub khotiig unekheer gutaaj bna. bzdiin. udirdlaguud. ene zakhiramjiin daguu arga khemjee avbal taarna.
2014-03-07
puujee‘s:
ene mash zuitei shiidver bna bzduureg , dorjiin gudamj, tsaiziin 4zamiin uulzvariin baruun tald shine zam deer ya van khunii zam deer nuurs, khairga, toosgo, els zaraad ub khotiig unekheer gutaaj bna. bzdiin. udirdlaguud. ene zakhiramjiin daguu arga khemjee avbal taarna.
2014-03-07
зочин:
зөв шийдвэр байна. бас явган хүний замыг засч сайжруулаачээ. хотын төвийн зав л арай гайгүй болохоос орон сууцны дундах замнууд авах юм байхгүй. түүгээр нь машин давхилдаад бөөн хар тоос шороо босох юмаа. сөх-ийнхөн явган замаа бас хариуцдаг баймаар юмаа. явган хүний зам, машины зам аль болох нь мэдэгдэхгүй машин хүн 2 зэрэг яваад л. хүүхдүүдэд их осолтой байна.
2014-03-07
tsaiz zah deer huuli heregjehgui :
zuv bain tsaiz zah deer ulam gazar avaad bgaa boliuulah heregtei
2014-03-07
бөмбөгөр:
бөмбөгөрийн баруугаар яваад үзээч худлаа яриад л байх юм яриад л байх юм ажил болсон юм нэг ч байхгүй дандаа саййхан сайхан ирээдүй цаг л байна
2014-03-07
зочин:
зөв шийдвэр байна, одоо хэрэгжүүлэх хэрэгтэй шүү, явган хүний замыг таглаад юм зараад суучихдаг, хүмүүс машины замруу орж байж тойрч явдаг ш дээ
2014-03-07