"Шударга журам" медалиар шагнав
Монгол Улсын цөмийн физикийн шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх, нийгэм эдийн засгийн салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган БНЧУ-ын иргэн "Ураниум Индастри" компанийн ТУЗ-ийн дарга, Чех-Дорнод Азийн Худалдааны Танхимын ерөнхийлөгч, Требон хот дахь "Монголын бурханы шашны урлагийн галерей"-г үүсгэн байгуулагч доктор М.Клечкаг “Найрамдал” медалиар шагнажээ. Шагналыг Монгол Улсаас БНЧУ-д суугаа Элчин сайд Д.Зүмбэрэллхам Прага хотноо энэ сарын 6-нд гардуулж баяр хүргэсэн байна.
Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Чех улсын иргэн Любомир Свободаг “Шударга журам” медалиар шагнасныг Улаанбаатарт Төрийн ордонд гардуулжээ.
Л.Свобода 2013 оны зун Өгий нуурын эргээс 2 километр зайд завь нь хөмрөн живэх аюул нүүрлээд байсан таван монгол иргэнд туслаж, өөрийнхөө завиар эрэгт эсэн мэнд гаргаж амь насыг нь аварсан аж.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ