ШЭНЭСТ-ийг концессийн гэрээгээр шинээр барина
НИТХ-аар батлагдсан “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт” дахь ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/341 дүгээр захирамжаар “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ын уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах 6 салбар комиссыг байгуулсан.
5
Тус комиссоос “Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн барилга барих” төслийн концесс эзэмшигчээр “Кодем” ХХК, “Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт бага оврийн цэвэрлэх байгууламж барих” төслийн Концесс эзэмшигчээр “Набсан” ХХК-ийг тус тус сонгон шалгаруулж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Концесс олгох гэрээ байгуулах эрхийг шийдвэрлэсэн юм. Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн барилга барих төсөл нь Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн хуучин барилгын суурин дээр доороо хоёр давхар гражтай, 12 давхар барилга барих юм байна.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ