Пүрэв гаригаас эхлэн хүйтний эрч суларна
Өнөө шөнө нутгийн баруун хагаст, маргааш өдөр ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг Цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна. Энэ сарын 11-нээс 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлвөөр 11-нд говийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгаар, 12,13-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи говь, тал хээрийн нутгаар 11-нд секундэд 16-18 метр, 13-нд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 13-18 хэм, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 13-наас хүйтний эрч суларна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ