НҮБ-ын зургаан машиныг шатаажээ
Баруун Африкийн Зааны Ясан Эрэг улсын одоогийн ерөнхийлөгч Лорен Гбагбод үнэнч оюутнууд өчигдөр нийслэл Абиджан хотод НҮБ-ын хэд хэдэн машиныг шатаажээ. Тэд одоогийн ерөнхийлөгчийн өрсөлдөгч Алесан Оуатараг дэмжиж байгаа НҮБ-ын энхийг сахиулах хүчнийг буруутгаж байгаа юм.
Нийт зургаан машин шатааж, хоёр хүн бэртсэн гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Сүүлийн хоёр өдрийн хугацаанд зөрчил мөргөлдөөний улмаас цагдаагийн зургаан офицер амиа алдаад байгаа юм байна.
Оюутны хөдөлгөөний гишүүдийн зүгээс Зааны Ясан Эрэг дэх НҮБ-ын энхийг сахиулагчдыг гэмт хэрэг хүчирхийллийг бий болгож байна гэж буруутгаж байгаа аж. Өнгөрсөн оны 11-дүгээр сарын сүүлээр болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараах маргаан зөрчлөөс үүдэн 200 гаруй хүн амиа алдаад байна.
Өнгөрсөн сард гадаадын энхийг сахиулах хүчинг эх орноосоо яаралтай гарахыг тушаагаад байсан ерөнхийлөгч Гбагбогийн үг ийнхүү энэ мэт халдлагаар илэрч байна гэж дэлхийн хамгийн том какао нийлүүлэгч улс дахь НҮБ-ын төлөөлөгчид мэдээлжээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн ч хамгийн сүүлд болсон халдлагыг зэмлэн буруушаасан байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд байсан Алесэн Оуатара болон түүний хүмүүс НҮБ-ын хяналтан доор буудалд байрлаж байгаа юм.
Э.Анхбаяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ