Татварын хуулийн хэрэглээ эрсдэл дагуулдаг уу?

img

Энэ сэдвээр бизнес эрхлэгчид болон мэргэжлийн чиглэлийн оюутнууд Сангийн яам, татварын албаныхантай  нэг ширээний ард сууж хэлэлцэхээр болов. “Татварын хуулийн хэрэглээ, түүнээс үүсэх эрсдэл” сэдэвт бизнес эрхлэгчид, нягтлан бодогчдын уулзалт хэлэлцүүлэг 12 дугаар сарын 8-нд 17 цагаас Татварын ерөнхий газрын Татвар төлөгчдийн танхимд болно. Уг уулзалтыг Сангийн яам, Татварын ерөнхий газар, Монголын нягтлан бодох бүртгэл аутсорсингийн холбоотой  хамтран зохион байгуулж байгаа юм. Хэлэлцүүлгээр хөндөгдөх сэдвүүд Монгол Улсын татварын тухай багц хуулийн хэрэгжилт бизнес эрхлэгчдэд хэрхэн тусдаг талаар болон цаашдын чиг хандлага, татварын талаар төрийн ямар бодлого, эрхзүйн өөрчлөлт чухал байгааг харилцан ярилцах юм. Түүнчлэн Татварын багц хууль, түүний хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэхийн сацуу түүний өөрчлөлт, шинэчлэлтийг сурталчлан таниулах зорилго агуулж буйгаараа онцлог юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ