Дөрвөн дүүргийн малыг вакцинжуулж дуусчээ
Монгол улсын Засгийн газрын 66 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2014 оны “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажил зохион байгуулах тухай” А/145 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэр дэх малыг вакцинжуулалтад хамруулж байгаа.
Тэгвэл Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Багахангай дүүргүүдийн малыг бүрэн вакцинжуулж дууссан байна. Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн 298767 толгой мал вакцинд хамрагдахаас 253610 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийж, вакцинжуулалт 84.9 хувьтай явагдаж байгаа аж.
Вакцинжуулалтын ажилд Онцгой байдлын-60, Мал эмнэлгийн-90, нийт 150 албан хаагч 35 автомашинтайгаар ажиллаж байгаа юм байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ