Монголч эрдэмтнийг “Алтан гадас” одонгоор шагнав

img

 

Монгол эрдэмтэн, профессор Ю.В. Кузьминын  60 насны ойн саяхан тохиожээ.  Тэрбээр орчин үеийн монгол судлал, түүх, монгол оросын харилцаа, монгол урианхайн судлал, ОХУ дахь монгол судлалыг хөгжүүлэхэд  их хувь  нэмэр оруулсан юм.

йы

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган ОХУ-ын нэрт монголч эрдэмтэн, Эрхүү хотын Байгалын эдийн засаг, эрх зүйн их сургуулийн багш, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ю.В. Кузьминыг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнажээ. Уг шагналыг Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Болд Эрхүү хотноо   гардуулж баяр хүргэсэн байна.

 ы

Шагнал гардуулах ёслолд Эрхүүгийн Байгалын эдийн засаг, эрх зүйн улсын их сургуулийн удирдлага, Эрхүү дэх монголч эрдэмтэдийн төлөөлөл, Ю.В.Кузьмины шавь, сурагч болон Эрхүүгийн Монгол оюутны холбооны зөвлөлийн гишүүд байлцжээ.

йы

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ