Голомтын бус бүсээс 12,8 тн үхрийн мах нэвтрүүлжээ

img

Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор нийслэл орчмын шалган нэвтрүүлэх постуудад хяналтын цэг ажиллаж байгаа.

Хяналтын цэгийн ажилтнууд голомтын бус бүсээс 12 толгой адуу, 12.8 тн үхрийн мах, 17.9 тн хонины мах, 1 тн адууны мах, 5.2 тн ямааны мах, 7.7 тн тэмээний мах, 0.5 тн гахайн мах илрүүлэн үзлэг хийж, мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг үндэслэн нэвтрүүлсэн байна. Мөн 1566 тээврийн хэрэгсэл, 4807 зорчигчдод үзлэг шалгалт хийж, 608 ширхэг сэрэмжлүүлэг тараан, Хэрлэн, Тэрэлжийн уулзвар, Налайх 4-р зөрлөг, Яармагийн постуудад орон нутгаас орж ирсэн нийт 1498 тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийжээ.

Улаанбаатар хот орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, 4 дүгээр зөрлөг, Эмээлт, Яармаг, Баруун туруун, Нисэхийн товчоодод байнгын хяналтын найм, ариутгал халдваргүйжүүлэлтийн дөрвөн цэгт Хэв журмын болон Замын цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Мал эмнэлгийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ