АНУ дахь багш нартай видео хурал хийжээ

img

АНУ Америк дахь монгол сургуулиудын багш нартай БШУЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр өчигдөр  видео хурал зохион байгуулжээ.

Энэ үеэр багш нар “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Ном”, “Авьяас”,  “Багшийн хөгжил” хөтөлбөрт АНУ-д сурч байгаа  хүүхдүүдийг  хамруулах боломж,  Америкт сурч байгаа хүүхдэд хувьсах зардал төлөвлөх боломжтой эсэх талаар ярилцсан байна. Мөн сурах бичиг,  багшийн гарын авлага нийлүүлэх чиглэлээр болон хүний нөөцийг чадавхижуулах чиглэлээр хамтарч ажиллах  санал тавьжээ.

Гэвч одоогийн хууль эрхзүйн хүрээнд зөвхөн монголд сурч байгаа хүүхдэд хувьсах зардал олгогддог. Тиймээс  гадаадад сурч буй  монгол хүүхдүүдэд хувьсах зардал олгох уу,  үгүй юу  гэдгийг  эрх зүйн орчин  бүрдэж байж хийгдэх ёстой. Харин  сурах бичгийн хувьд  Америкт амьдарч байгаа хүүхдүүдийн онцлогт тохирсон   сурах бичитэй болох нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ хүрээнд  АНУ дахь сургуулиудын зөвлөлөөс ирэх  долдугаар сарын нэгэн гэхэд монгол хүүхдүүдэд монгол хэлийг сургах арга зүйн тухай хувилбар сурах бичиг зохиож  ирүүлэхээр болжээ. Үүнийг нь  БШУЯ болон Боловсролын хүрээлэнгийн  сурах бичиг зохиогч эрдэмтэд мэргэжил  арга  зүйн үүднээс хянаад боломжтой  гэж үзвэл БШУЯ-аас дэмжиж хэвлүүлэх аж.

АНУ-д нийт долоон  сургууль  500 хүүхэд, 40 багштай үйл ажиллагаа явуулдаг юм байна. Энэ сургуулиуд саяхан  нэгдсэн зөвлөлтэй болж, түүгээрээ дамжуулан элчин сайдын яамтай хамтарч ажиллаж байх юм байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
монголтойгоо л эхлээд ноцолд.юун америк вэ?
2014-03-11