Нисэх, 120 мянгат орчмын сурагчдыг тээвэрлэх автобус үйлчилгээнд явж эхэллээ
Хүүхэд, багачуудын эрүүл, аюулгүй байдлыг хангах зорилгоор “Авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс санаачлан алслагдсан сургуулийн сурагчдын тээвэрлэх сурагчдын автобусны тусгай маршрутыг гаргаж явуулж эхлээд байгаа билээ.
Эхний ээлжинд “Зүүн салаа-36-р сургууль”, “Нарангийн гол-62-р сургууль”, “Орбит-36-р сургууль”, “Их наран-36-р сургууль”, “Баянхошуу-36-р сургууль” гэсэн таван чиглэлд сурагчдын автобус үйлчилгээнд явуулсан бол нийслэлийн Тээврийн газраас энэ сарын 4-нөөс “Нисэх-120” мянгат чиглэлд их багтаамжийн автобусыг тусгай маршрутаар үйлчилгээнд явуулж эхэлжээ. Энэхүү тусгай маршрутын автобусаар 114, 7, 60, 118, 41, 34, 63, 18, 15, 52, 75 дугаар сургуулийн сурагчдыг тээвэрлэх бөгөөд "Автобуснэг” ОНӨҮГ үйлчилгээ үзүүлж байна.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ