Замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг цэгцэлнэ

img

Явган хүний зам дээр худалдаа хийх, зуны улиралд машин угаах, зарим замуудын нэгдүгээр эгнээг эзлэн хоёрдогч түүхий эд авч байгаа зэрэг нь автозамд зохиомол түгжрэл үүсгэх нэг шалтгаан болж байгаа гэж мэргэжлийн байгууллагууд тайлбарладаг. Нийслэлийн хэмжээнд зохимол түгжрэл үүсгэж байгаа төдийгүй замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа хэд хэдэн байршил байгаа юм.

5

Тухайлбал Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх Их тойруугийн зам буюу тойрог хөдөлгөөнтэй газарт явган зорчигчдын зам, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг хэсэгчлэн хааж нүүрс түлээ заран, түүхий эд авч, үзэгдэх орчинг хязгаарлаж байгаа нь зам тээврийн осол хэрэг гарах аюул дагуулдаг байна. Түүнчлэн Дөлгөөн нуур үйлчилгээний төвөөс Баянбүрдийн тойрог хүртэлх авто зам дагуу  байрласан авто засварын газрууд явган хүний зам болон нэгдүгээр эгнээг засвар хийх талбай болгон ашигладаг нь замын хөдөлгөөнд байнга саад учруулдаг байна.

 

Доржийн гудамж буюу Цайз захын уулзвараас Сансарын аюулгүйн тойрог чиглэлд замын нэгдүгээр эгнээг барилгын материал, нүүрс, мод худалдаалах, хоёрдогч түүхий эд авах цэг болгосоор байна.  Мөн 22-ын товчоо чиглэлийн авто замын явган хүний замыг хааж хоёрдогч түүхий эд авч байгаа нь хөдөлгөөнд саад учруулахаас гадна замын хашлага, хучилт эвдэх шалтгаан болж байгаа юм. Энхтайваны өргөн чөлө,  Хархорин захын гадна талбайд явган хүний зам дээр гар дээрээс худалдаа хийж явган зорчигчдын хөдөлгөөнд саад учруулсан хэвээр байна. Тиймээс Нийслэлийн Авто замын газраас холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран замын хөдөлгөөнд энэ мэтээр зохиомол түгжрэл үүсгэж байгаа байдлыг цэгцлэн арга хэмжээ авахаар болжээ.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zzzzz:
negdugeer egneend zogsdog tom tolgoitonguudad dorivtoi arga hemjee avaldaa. yavj baigaal gent avaaraa tataal zogschihdog geh met.
2014-03-12
saraa:
sunday hudaldaani tuvuus haldvartiin uulzvar hurtelh zam deer naimaa hiij baigaa humuusiig tsegtsleechee
2014-03-11
irgen:
arga hemjeegee avaachee tsegtsleechee. yasan ch ih yaridag yum bichdeg yum. barildahaasaa taahalzah ni gej.
2014-03-11
да хүрээ, цахлай захыг хаавал таарна.:
да хүрээ зах дээр нэгдүгээр эгнээнд зогссон худалдах гэж тавьсан улсын дугааргүй машины эзэд ченжүүд үнэн баавар байнаа, бүр өмчлөөд авчихсан аятай наад машинаа зайлуул наана чинь бид машинаа тавьж зардаг юм ч гэж байх шиг хуцаж байнаа. тэднийг дийлэх төр засаг байна уу.
2014-03-11