Цэргийн штаб иргэдэд ажлаа танилцуулна

img

 

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ойд зориулан Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, Цэргийн штабуудын үйл ажиллагаа,  Монгол цэргийн жавхаа уралдааныг сурталчлах “Иргэдэд ажлаа танилцуулах өдөр” өдөрлөгийг  нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зохион байгуулахаар болжээ.

Өдөрлөг энэ сарын 14-ний 13:00 цагт Соёлын төв өргөөнд болох бөгөөд нийслэлийн удирдлагууд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын төлөөлөл оролцоно. Мөн энэ үеэр 18 нас хүрч цэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдэж байгаа залуучуудад цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах юм.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
цэрэг эрсээрэээ бахархана гэдэг эх орноороо бахархаж байна гэсэн үг
2014-03-12
батаа:
нийслэлийн цэргийн штабын дарга болдбаатар, дүүргүүдийн цэргийн штабын хэдэн ажилгүй офицерууд шоу хийхээ болиоч. худлаа дарга дагаж далдагнасан хүмүүс байх юмдаа.
2014-03-12