Иргэний агаарын тээврийн нөхцөл байдлыг олон нийтэд мэдээлнэ

img

 

Малайз улсын нийслэл Куала Лумпур хотоос БНХАУ-ын нийслэл Бээжин хотын чиглэлд нислэг үйлдэж байсан “Malaysia Airlines”-ын МН370 агаарын тээврийн онгоц сураггүй алга болоод байгаа нь хэрэглэгчийн сэтгэл зүйд нөлөөлж, агаарын хөлгөөр аюулгүй зорчих итгэл алдах нөхцөл байдал үүсээд байгаа.

 

Иймээс Монгол улсын иргэний агаарын тээвэрт ашиглагдаж байгаа болон манай улсад нислэг үйлддэг олон улсын 4 авиа компанийн хөлөг онгоцны тоо, төрөл, хүчин чадал, насжилт, нислэгт тэнцэх үзүүлэлтүүдийн биелэлт, ээлжит үзлэг шалгалтад хамрагдсан байдал, аюулгүй ажиллагааны шаардлага хангаж байгаа байдал болон шаардлагатай бусад мэдээллийг энэ сарын 20-ны дотор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргаж өгөхийг ИНЕГ-аас хүссэн байна.

 

Уг холбогдох мэдээлэл ирсний дараа тус газраас Монголын иргэний агаарын тээврийн өнөөгийн нөхцөл байдал ямархуу байгаа талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх аж.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

magnaigiin ah:
minii duu zugeer miat-iin zahirliig daramtlaad unegui hongololttei tiiz l av, yamar suraagui bish, chinii hiih ajil bish, chii oilgoh ch ugui, ene chini talbai deer jagsahaas shal oor
2014-03-12
zochin:
yu medeeleh geed bgaa yum be? naad ineg-n ded darga enh-amgalan chini ooroo huugee huuramch unemleheer nislegt gargaj baisan hun.
2014-03-12