НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын чуулган үргэлжилж байна

img

ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан баг энэ сарын 10-21-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 58 дугаар чуулганд оролцож байна. Тодруулбал, Нью Йорк хотноо зохиогдож буй тус чуулганд НҮБ-ын  гишүүн орны төлөөллүүд, НҮБ-ын харьяа байгууллагын төлөөлөл,  860 төрийн  бус байгууллагын 6000 орчим төлөөлөгчид оролцож байна. Тэд эмэгтэйчуудэд нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэж, чуулганаас гарах нэгдсэн дугнэлтийг хэлэлцэн батлах юм.

           й

Чуулганы нээлтийг Филлипин Улсын Элчин сайд, Нэгдсэн Үндэстний байгууллагын төлөөлөгч ноён Либран Кабактулан, БНСУ-ын Гадаад харилцааны сайд асан НҮБ-ын  наймдахь удаагийн еронхий нарийн бичгийн даргаар сонгогдсон ноён Бан Ки Муун нар даргаллаа. Харин манай улсаас Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргалаар ахлуулсан төлөөлөгчид НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 58 дугаар чуулганд оролцож байна. Мянганы хогжлийн зорилтууд, тууний дотор охид эмэгтэйчүүдэд чиглэсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилт ба ололт, амжилт сэдэвт энэхүү уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б. Отгонжаргал Монгол Улсаа төлөөлөн үг хэлсэн.  Тэрээр манай орны амжилтууд болох эхийн эндэгдэл буурсан, шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэн сайн жишээнүүдээс дурдахаас гадна  цаашид охид эмэгтэйчүүдэд тулгамдаж буй тэднийг чадавхижуулах, жендерийн тэгш байдлыг хангах асуудлуудыг хөндсөн байна.

 й

Чуулганы хоёр дахь өдөр буюу өчигдөр НҮБ-ын Төв байранд "Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар,  Эстонийн Байнгын төлөөлөгчийн газартай хамтран "Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах болон тэднийг чадавхижуулах үйлсэд мэдээлэл, харилцаа холбооны технологи болон интернэтийн оруулах хувь нэмэр" сэдэвт арга хэмжээг зохион байгуулсан байна.

 й

Уг арга хэмжээнд Эстони Улсын Гадаад хэргийн сайд У.Пает, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Захирагч Х.Кларк, "НҮБ-Эмэгтэйчүүд" байгууллагын Гүйцэтгэх захирлын Орлогч Л.Пүри зэрэг албаны төлөөлөгчид оролцож, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэднийг чадахижуулах асуудалд бүх улс орнууд тэргүүлэх ач холбогдол өгч ажиллах шаардлагатайг тэмдэглээд мэдээлэл, харилцааны шинэ эрин үед мэдээллийн технологи, интернетийг ашиглан эмэгтэйчүүдийг хэрхэн чадавхижуулах боломжийн  талаар санал солилцсон байна.

 й

Тус хэлэлцүүлэгт ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал оролцож,  Монгол Улс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэднийг чадавхижуулах үйлсэд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгааг онцолсон. Мөн Хүний эрхийн Түгээмэл тунхаглал болон Хүний эрхийн зөвлөлөөс баталсан тогтоолын дагуу интернетийн орон зайд хүний эрхийг хамгаалах, улмаар мэдээлэл олж авах тэгш эрхийг хангаж ажиллах нь чухал болохыг дурдсан байна. Түүнчлэн  интернэт болон мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглан ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийг дэмжин хөгжүүлэх боломжтойг тэмдэглэжээ.

 ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jargal:
emegteichvvd exchvvd asuudliig goeor shiiddeg
2014-03-13