Сургуулийн нийгмийн ажилтнуудын сургалт болж байна

img

Олон улсын сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэг анх 1928 онд Европын 51 орны сургуулийн нийгмийн ажилтнуудын хүсэл тэмүүллээр байгуулагдаж байжээ. Хүний эрхийг таван тивд түгээн сурталчлах, дэлхийн боловсролын хөгжилд сургуулийн нийгмийн ажил, нийгмийн ажилтнуудын мэргэжлийн үйлчилгээг хөгжүүлэх зорилготой ажилладаг юм байна. Энэхүү Олон улсын нийгмийн ажилтны өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 17-19-ны хооронд тэмдэглэдэг уламжлалтай аж. Энэ жил тус Олон улсын өдрийг “Нийгмийн эдийн засгийн хямрал-нийгмийн ажлын шийдэл” уриан дор тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна.

й

Олон улсын сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэгээс сурагчидтай ажилладаг нийгмийн ажилтнуудыг хүүхдийн эрүүл мэнд, хувь хүнтэй ажиллах, бүлэгтэй ажиллах, олон нийттэй ажиллах, зан үйлтэй ажиллах чадвартай байх ёстой гэж үздэг ажээ. Тиймээс хүүхдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж, хүүхдүүд олноороо сургууль завсардаж байсан 1990-ээд оны эцсээр Их Британий Хүүхдийн ивээх сангийн санаачлага, дэмжлэгээр Монгол оронд энэ салбар хөгжих эхлэлээ тавьж, анхны нийгмийн ажилтнууд ЕБС-д ажиллаж эхэлсэн ажээ.

й

2000 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн Гэгээрлийн сайд, Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 73/90 тоот тушаалаар сургуулийн нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолт батлагдаж сургуулиуд дээр албан ёсоор ажиллаж эхэлсэн байна.

й

Монголын Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэг энэхүү өдрийг Монгол Шведийн хамтын нийгэмлэгтэй хамтран тэмдэглэх аж. Энэ хүрээнд Нийслэлийн сургуулийн нийгмийн ажилтнуудад зориулан “Нийгэм ба багшийн хөгжил” сургалтыг Дэлхийн Зөн-Монгол ОУБ-ын дэмжлэгтэйгээр энэ сарын 13-14-ний өдрүүдэд Сүнжингранд зочид буудалд зохион байгуулж байна.

й

Тус сургалтаар сургуулийн нийгмийн ажилтнуудад Хүүхдийн эрхэд суурилсан чиг хандлага, Хүнийг судлах арга ухаанд суралцах, Судалгааны энгийн аргуудыг ашиглах боломж, Ёс суртахуун, ёс зүйг бид яагаад дагадаг вэ?, Сэтгэл зүйн анхан шатны зөвөлгөөг хэрхэн үр дүнтэй өгөх, Хүүхэдтэй зүй бус харилцах, ялгаварлан гадуурхалт, Нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, Зөв харилцаа, зөв үнэлэмж , Эцэг эхчүүдийг нийгмийн ажлын үйл ажиллагаанд татан оруулах, мэргэжлийн давуу талаа ашиглаж хүүхдийг идэвхитэй иргэн болгон төлөвшүүлэх талаар зэрэг мэдлэг, чадварыг олгох юм байна.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ