Дайчиддаа хүндэтгэл үзүүлэв

img

 

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ойн баярыг угтан нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ чөлөөнд гарсан генералууд болон офицер, ахлагч нарт хүндэтгэл үзүүлсэн байна. “Андуудаа одонгоо зүүцгээ” хүндэтгэлийн цэнгүүнд Засаг дарга Д.Пүрэвдаваа, Засаг даргын орлогч Т.Батцогт, Т.Баясах, Засаг даргын зөвлөх Ш.Батхишиг, Цэргийн штабын дарга Ч.Цог, ЗХЖШ-ын дарга Ц.Бямбажав болон албаны бусад хүмүүс оролцжээ.

  Бөхийн өргөөнд хүрэлцэн ирсэн 3000 гаруй дайчинд зориулсан “Андуудаа одонгоо зүүцгээ” хүндэтгэлийн цэнгүүнийг Ерөнхий зориулалтын цэргийн командлалын командлагч, бригадын генерал Р.Сүхбат нээж үг хэлсэн.  БХЯ, ЗХЖШ болон дүүргийн удирдлагууд цэнгүүний нээлтийн дараа чөлөөнд гарсан 10 генералд хүндэтгэл үзүүлэн, бэлэг дурсгалын зүйлс гардуулсан юм. Харин 50 офицер, ахлагчид дүүргийн Засаг даргын гарын бэлгийг өгчээ. .

Хүндэтгэлийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн дайчидад Ардын жүжигчин Ө.Баярмагнай “Дэлхийд данстай Монгол цэрэг”, УГЖ Н.Чулуунхүү “ Халагдах цэргийн вальс”, МУГЖ Н.Туул “Амрагийн дуу”, С.Ганчимэг “Чамайг үдье”, Н.Батбаяр “Хардал бээсийн унага” дуугаараа мэндчилсэн юм. Мөн “Андуудаа одонгоо зүүцгээ” цэнгүүнд СТА Ц.Баттөр, А.Батбаатар, Ч.Баярмаа болон ЦДБЭЧ-ын найрал дуучид, БХИС-ийн “Соёмбо” цэнгээнт бүжгийн хамтлаг, ЗХЖШ-ын ҮЖҮНХ-ийн хөгжимчид ирж мэндчилгээ дэвшүүлжээ.

 .

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

5 дугаар рот чинзо:
1983 - 1986 онд радио тагнуулын 124 р ангид алба хаасан онжавууд болон бусад дайчиддаа цэргийн баярын мэнд хүргэж аз жаргал хүсэе. цэргийн баяраар болдог туяа тоогоо санаж байна. цэргийн баяр цэрэг байхад л хамгийн гоё болдог. жинхэнэ монгол эр хүн гэдгээ энэ баяраар л мэдэрдэг байлаа.
2014-03-14
impala:
olon mingan jil orshin togtnosoor bga eh ornii mine buren buten baidal tsereg erstei mine salshgui holbootoi bilee. mordos negt er tserguuddee ahmaduuddaa enhiig sahiulagchiddaa bayariin mend hurgie.
2014-03-14
zochin:
er tsergeeree baxarxdag mongol tymendee bayarlalaa.ta bvgded bayariin mend.mongoliin zewsegt xvchin veiin ved mandan badrag
2014-03-14