Их хотын хөвгүүд нэг дор цуглана
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Монгол цэргийн өдрийг тохиолдуулан авьяас чадвар, сурлага хөдөлмөр, урлаг спортын амжилтаараа бусдыгаа манлайлсанхөвгүүдийг алдаршуулах, тэдний дуу хоолойг сонсох зорилгоор “ИХ ХОТЫН ХӨВГҮҮД-2014” уулзалтыг зохион байгуулахаар болжээ. Уг уулзалт энэ сарын 17-ны 10:00 цагт болох аж. Уулзалтанд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 203 сургуулийн 7-8 анги, 9-10 ангийн эрэгтэй сурагчдийн төлөөлөл нийт 406 сурагч, Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг халамж, асрамжийн төвүүдийн 10-17 насны төлөөлөл хөвгүүдээс 94 хүүхэд оролцоно. Уг уулзалтаар хүүхдүүд санал хүсэлтээ илэрхийлэхээс гадна өөрсдийн гараар бүтээсэн бүтээлийн үзэсгэлэнгээ үеийн найз нөхөддөө дэлгэн танилцуулах юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ