Цэцэрлэгүүдэд ионжуулагч гэрэл тавина
Энэ онд нийслэл хотын бүх цэцэрлэгийн гэрлийг ионжуулагч гэрлээр солиход зориулж 442 сая төгрөг төсөвлөжээ. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар уг төсөл хөтөлбөрийг зохион байгуулж, тендер зарлаад байгаа аж. Ионжуулагч гэрэл нь эрчим хүчний хэмнэлттэй сөрөг цэнэгт ион үүсгэгч гэрэл бөгөөд агаар дахь жижиг тоосонцорыг бууруулах замаар нян бактерийг устгах, элдэв халдварт өвчин, амьсгалын замын өвчин үүсэх эрсдлийг бууруулдаг байна. Тиймээс цэцэрлэгт нэг хүүхдэд ногдох зай талбайн хүрэлцээ муу өнөө үед энэ нь хүүхдийн эрүүл мэндэд хэрэгтэй гэж үзэж байгаа аж.
Нийслэлийн хэмжээнд нийт 181 цэцэрлэгт 2-5 насны 10,000 орчим хүүхэд хамрагддаг статистик бий. Тэгвэл энэ онд нийслэлийн хэмжээний нийт цэцэрлэгийн гэрлийг сольсноор 10,000 орчим хүүхэд эрүүл, таатай орчин нөхцөлөөр хангагдах юм.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ