Хар тамхины наймаа эрхэлдэг 11 мянган хүнийг баривчилжээ

img

Мексикийн хууль сахиулагчид он гарснаас хойш хар тамхины наймаа эрхэлдэг 11.5 мянган хүнийг баривчилжээ. Түүнээс гадна 2011 онд хар тамхи тариалдаг 14 га талбайд устгасан байна. Түүнчлэн мансууруулах бодис үйлдвэрлэдэг 192 лабораторийг илрүүлэн, 1.5 тонн марихуан, зургаан тонн кокаин хурааж авсан аж. Мөн тив дамнуулан хар тамхи наймаалдаг бүлэглэлүүдээс 31.8 сая ам.доллар, 30 гаруй мянган галт зэвсэг хурааж авсан хэмээн уг тайланд дурдсан байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ