Гэрэлтүүлгийг сайжруулах хөтөлбөр боловсруулна
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай” А/160 дугаар захирамж гаргажээ. Захирамжийн дагуу Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах, менежментийг боловсронгуй болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал ажиллана. Тус ажлын хэсэг нь Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх хөтөлбөрийг ирэх тавдугаар сарын 20-ны дотор боловсруулж, Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх юм байна.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ