Польш, Турк улс руу визгүй зорчино
2014-03-17

 

Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд 2011 оны  6 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т орсон өөрчлөлт ирэх сарын 4-нөөс хэрэгжиж, Монгол Улсын болон Бүгд Найрамдах Польш Улсын дипломат болон албан паспорт эзэмшигчид 180 хоногийн хугацаанд 90 хүртэл хоног тус тусын нутаг дэвсгэрт визгүй зорчих боломжтой болно.

 

Уг хэлэлцээрийг дагаж мөрдөх явцад англи хэлээрх эх бичвэрт албан паспортыг “сервис (service) паспорт” гэж бичсэнээс үүдэн нэр томьёоны зөрүү үүсч, албан (official) паспорттой монгол иргэд Польш Улсад зорчиход хүндрэл гарсан тул өөрчлөлт оруулж нэр томьёог эргэн харж зөвшилцсөн нь энэ юм.

 

Түүнчлэн, Анкара хотноо 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан  “Иргэд харилцан зорчих тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь ирэх 4 дүгээр сарын 11-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Энэхүү хэлэлцээрийн дагуу Монгол Улсын болон БНТУ-ын иргэд 180 хоногийн хугацаанд 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих юм.

,

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
deedeh *-d:
mongo olj l baival haa* ch yavsan yadag yum.ene pass-tai humuus n tiim ariun shudarga humuus uu.bitgii * chi
2014-03-18
tenegvvded:
tegeed ta nar shig lalruud gedeg vgee amnaasaa salgaj chadaagvi bolovsrol muutai mal shigee uhaantai ta nar shig yumnuudad bvgded n nogoon diplomat pass ogoh vv te tegvel ta nar eh ornoo hayaad bvgd harlaj tend shal ugaana l daa ene chine toriin ajil ene chine alba haaj bgaa hvmvvs sain hvn bii muu hvn ch bii durakuudaa
2014-03-18
unen:
arduud ym baih gej goridlooshde.hetsuu ch ymaa da.
2014-03-18
bayr:
eostoi oorsdodoo zoriulah yumaa.lalruud.hend ch hereg bolohgui yum hiih yum
2014-03-18
irgen:
harin tiin myy hymyys ni vizgyi zorchood bh iumaa.bi biznesee urgujyylmeer bn yaj polish yavah yy.
2014-03-18
zochid :
манай хулгайчид дэлхийгээр нэг тарсан байхад ямар улс нь нийтээр нь визагүйгээр зорчуулах юм бэ. монголын нэр нүүрийг гутаасан хулгайч нар арай л дэндүү байна мэдээж энэнд арчаагүй төр засгийн буруу маш их байгаа.
2014-03-17
gutmshig:
alban passportiig service passport gej orchuulj bgaa yum chin argagui shdee
2014-03-17
novsh uud:
engiin ardad padlii ch alga oorsdoo l zugaalah ajilaa hiij
2014-03-17
улс төрчид:
лалрууд өөрсөндөө зориулж ажил хийх юмаа
2014-03-17