"Нийслэлийн орон сууцны корпораци” байгуулах ажлын хэсэг байгууллаа

img

Нийслэлээс хөнгөлттэй үнээр орон сууц худалдан авах боломж бүрдүүлэхийн тулд  “Нийслэлийн орон сууцны корпораци” байгуулахаар болоод байгаа билээ. Тиймээс нийслэлийн Засаг даргын 2014 оны   А/174 дугаар захирамжаар “Нийслэлийн Орон сууцны корпораци” байгуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ахална.

Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтод тусгагдсан нийслэлийн орон сууцны бодлогыг сайжруулах ажлын хүрээнд  тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн иргэдээ хямд үнээр орон сууцжуулах олон улсын туршлагаас судалж, “Нийслэлийн орон сууцны корпораци” байгуулах дүрэм, журмыг боловсруулан батлуулах юм.

.

Д.Цэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ