Оюутан залуусын эрүүл мэндийг онцгой анхаарна
ДЭМБ, Эрүүл мэндийн яам, ЭМШУИС-тай хамтран зохион байгуулсан “Оюутан залуусын эрүүл мэндийг дэмжих зөвлөлдөх уулзалт” өнөөдөр ЭМШУИС-д боллоо. Энэхүү уулзалтад ЭМШУИС-ийн оюутнууд болон ДЭМБ, Эрүүл мэндийн яамны төлөөллүүд оролцсон юм.
Хүний бие бялдар, оюун ухаан 10-19 насанд төлөвшдөг. Гэтэл манай улсад насанд хүрсэн хүмүүсийн 60-аас дээш хувь нь архаг өвчнөө өсвөр насандаа олсон гэсэн судалгаа байна. Харин манай оюутан залуус ид эрүүл байх насандаа өвчлөл өндөртэй байгаа нь зарим сургуулийн судалгаагаар гарсан тухай Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа уулзалтыг эхлүүлэхдээ хэлж байсан.
,Мөн судалгаагаар бэлгийн замын халдварт өвчинд өртөгсдийн 55 хувь нь 25-аас доош насныхан байдаг. Үүний дийлэнхи нь оюутан залуус байгаа гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна.
Оюутнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хангалтгүй, гэр бүл төлөвлөлт, хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах талаар зөвлөгөө өгөх байгууллага ховор байна. Түүнчлэн оюутнуудын дунд ч сүрьеэгийн өвчлөл их байгаа талаар ДЭМБ-н суурин төлөөлөгч Др. Су Нюунт У онцолж байсан юм. Тиймээс оюутан залууст хандсан эрүүл мэндийн үйлчилгээгээг нэмэгдүүлэхийг зорьж байгаагаа уулзалтад оролцсон төлөөлөгчид онцолж байсан юм.
,
Ж.Мөнхзул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ