Нийслэлд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулна

img

 

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлд хотод ачаа тээврийн нэгдсэн логистикийн төвийг хотын зүүн хэсэгт барихаар төлөвлөсөн. Мөн нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дүүргийн төмөр зам, дэд бүтцийг ашиглан барилгын материалын бөөний худалдаа, логистикийн төв болгон хөгжүүлэхээр тусгасан байдаг.

Энэ дагуу нийслэлийн Засаг даргын А/178 дугаар захирамжаар  ачаа тээврийн нэгдсэн логистикийн төвийг төр ба хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг  баталсан байна. Тус ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ахлах бөгөөд захирамжийн дагуу нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй ачаа тээврийн терминалуудын өнөөгийн байдалд аттестатчилал явуулан дүнг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн  хуралдаанд танилцуулахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгосон байн.

,

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

тэнгэрлэг лавлах 1900-1973:
урилга: монголоос 1982-1992 оны хоорондох хугацаанд тэр үеийн бүгд найрамдах ардчилсан герман улсад дээд болон техником тмс-д үйлдвэрлэлийн дадлагаар суралцаж байсан нийт ноёд хатагтай та бүхнийг 2014 оны 8 сарын 1 ны өдөр 10:00 цагт болох "оюутан цагийн дурсамж" хүндэтгэлийн уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна. зохион байгуулагч: тэнгэрлэг лавлах 1900-1973 тодорхой мэдээллийг: 1900-1973-т холбогдон өөрийнхөө тодорхой мэдээллийг өгч бүртгүүлнэ үү !!!
2014-03-25
boldoo :
zaragdahgui ni dee huu odoo boli ooooo
2014-03-19