Автотээврийн албан татварын хураалт өнөөдрөөс эхэлнэ

img

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/189 дүгээр захирамжаар Автотэээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр,   автозам ашигласны төлбөр хураах ажлыг өнөөдрөөс эхлэн хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар болсон.

.

Монгол улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль”-инд  хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж нь эхний хагас жилээр албан татварыг төлж,  жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг юм.

,

Харин Монгол улсын “Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хуулийн дагуу автотээврийн хэрэгсэл эзэмшигч хувь хүн, хуулийн этгээд нь агаарын бохирдлын төлбөрийг автомашинаас ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас нь хамааруулан тогтоосон ангиллаас хамаарч жилд нэг удаа тухайн жилийн 06 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр хуульчлагдсан.

 

Мөн НИТХ-ын 2013 оны 13/47 дугаар тогтоолоор  “Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам”-ыг  баталсан юм. Журмын дагуу нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг тухайн жилийн 8 дугаар сарын 20-ны дотор нийслэлийн замын санд төвлөрүүлэх үүрэгтэй.

Татвар төлсөн тусгай наалтыг хэрэглэхгүй

,

Тиймээс эдгээр хууль, тогтоомж, дүрэм,  журмыг үндэслэн нийслэлийн Засаг даргын захирамжаар Автотээврийн хэрэгсэл болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг өнөөдрөөс эхлэн  ирэх  тавдугаар сарын 31-ний хооронд, эрчимжүүлсэн хяналтын үзлэг шалгалтыг 6 дугаар сарын 10-24-нийг хүртэл зохион байгуулахаар болжээ.

 

Татвар, төлбөр хураах ажлыг хөнгөвчлөх зорилгоор дүүрэг хороодод нэг цэгийн үйлчилгээ байгуулж, нэг цэгийн үйлчилгээ нь ажлын өдрүүдээр төдийгүй амралтын өдрүүдэд ажиллах юм байна. Энэ жилээс эхлэн албан татвар, төлбөр төлснийг гэрчлэх тусгай наалтыг хэрэглэхгүй болсон бөгөөд замын цагдаагийн газрын тусгай багажаар татвараа төлсөн эсэхийг шалгаж, замын хөдөлгөөнд оролцуулах юм. Ингэснээр наалтад зориулдаг хөрөнгийг хэмнэж байгаагаас гадна, тээврийн хэрэгслийн урд талын салхины шилэнд олон төрлийн наалт наадагаас жолоочийн үзэгдэх орчинд нөлөөлөх зэрэг сөрөг үзэгдлээс сэргийлнэ гэж үзжээ.

.

Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс авах автозам ашигласны төлбөр нь тухайн тээврийн хэрэгслийн моторын багтаамжаас шалтгаалан 20 000-70 000 төгрөг байна.

,

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

тэнгэрлэг лавлах 1900-1973:
урилга: монголоос 1982-1992 оны хоорондох хугацаанд тэр үеийн бүгд найрамдах ардчилсан герман улсад дээд болон техником тмс-д үйлдвэрлэлийн дадлагаар суралцаж байсан нийт ноёд хатагтай та бүхнийг 2014 оны 8 сарын 1 ны өдөр 10:00 цагт болох "оюутан цагийн дурсамж" хүндэтгэлийн уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна. зохион байгуулагч: тэнгэрлэг лавлах 1900-1973 тодорхой мэдээллийг: 1900-1973-т холбогдон өөрийнхөө тодорхой мэдээллийг өгч бүртгүүлнэ үү !!!
2014-03-25
zochin:
bi buh songuulid ardchilsan namiin tulee sanalaa ugch bsan. 16 ond bol dund huruugaa l gozoilgoydoo
2014-03-20
оюука:
машины марк, төлөх төлбөрийн хэмжээг дэлгэрэнгүй бичиж болдоггүй юм уу. шууд энэ сайтаас мэдээлэл авбал бас зүгээр л байна.
2014-03-20
zochin:
gazar nutgaa uhaad l bna, uhuulaad l bna, hezee ch bid nar saihan amidrahgui yum daa. ta nar tatvaraa bolioch ee? ardchilsan namiig songoson doo haramsaj bna. uneheer amidral hurehgui bna. novshnuudaa, tsagaan zahtai deeremchid luivarchid.
2014-03-20
zochin:
harj l baigaarai. ardchilsan nam ooroo tolgoi ruugaa toosgoor tsohiod unana daa. tatvar gedeg ail geriin talhnii mongonoos deeremdej avch baigaa. ard tumen chine olborch uhlee. teevriin heregselee lizingeer avaad ahiad yanz buriin tolbor, tatvar heleh ug alga, ta nar man-aas iluu yu ch alga. zolbin nohoi chonotoi niileheeree chononoos aihtar boldog gesen unen yum daa.
2014-03-20
тунгаа:
ямар машинаас хэдэн тогрогийн татвар авах, дуургууд нь хаана байрлаж байгааг хаана ч бичихгуй юмаа
2014-03-20
jolooch:
энэ нарны доор торсон бол татвар толох нь унэн монгол манд
2014-03-20
buhimdagch:
zam ashiglahad hodolguuriin bagtaamj yamar hamaa bnaa. angilal gesen bol oor hereg shdee. baga motortoi ni 2 duguigaaraa tom motortoi ni 10 duguigaar yavahiimuu. utaandeer ch gesen minii muu jijig tereg nohriin maani diesel jeepnees ih tatvar toldiishdee
2014-03-20
buhimdagch:
buh zamaa saijruulchaad zam ashiglasanii tolbor avch bgaa bol oor heregee. neg uee bodvol deerdsench bugd saihan bolchoogui l bna shdee. gudamj tosliinhoo sanhuujiltiig irgedeesee nohohoo boliochee
2014-03-20
govi:
gudamjnaas jurmalj (hulgailsan) achsan mashinii eznees ni mashinaa awhene lh mongo yagaad ulsiinad mash ih mongo awdag yagaad ulsad ordgui ter balai huwiin baiguullagt orood bg yum be. achdag jolooch nar ni zamiin hodolgond orolcohdoo uneheer teneg buduuleg orolcdog. jolooch nariig ni niisleld 3_ s deesh jil mashin barij bsan huniig awch baih heregtei
2014-03-20
govi:
gudamjnaas jurmalj (hulgailsan) achsan mashinii eznees ni mashinaa awhene lh mongo yagaad ulsiinad mash ih mongo awdag yagaad ulsad ordgui ter balai huwiin baiguullagt orood bg yum be. achdag jolooch nar ni zamiin hodolgond orolcohdoo uneheer teneg buduuleg orolcdog. jolooch nariig ni niisleld 3_ s deesh jil mashin barij bsan huniig awch baih heregtei
2014-03-20
гомдол:
ав ав авахаас өөр зүйлгүй ан ард түмэн бид чинь элгээрээ мөлхөж та нарын санааг амраагаад өгье. ан бол нүүрсний уут хогны уут мөнөөс мөн.
2014-03-20
bolio:
an-g songoson n eostoi aldaa yum bna shuu..buh zuil deer tatvar avdag bolloo
2014-03-20