Зам ашигласны төлбөрөөс хуримтлах хөрөнгийг бүтээн байгуулалтад зарцуулна

img

Авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг  энэ жил нийслэлийн авто зам ашигласны төлбөртэй хамт авахаар зохион байгуулж байгаа. Татвар, төлбөр хураах ажил өнөөдрөөс эхлэж байгаа бөгөөд татвар хураалтаар нийслэлийн замын санд нийтдээ 28 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс 9 тэрбум төгрөг нь зам ашигласны төлбөрөөс хуримтлах хөрөнгө юм.

,

Нийслэлийн замын санд төвлөрөх хөрөнгийг зам засвар, арчлалт, өргөтгөл шинэчлэлийн ажилд зарцуулдаг журамтай бөгөөд  энэ жилийн хувьд нийслэлд 54.9 км замыг өргөтгөн шинэчилж, 40.4 км авто замыг шинээр барина. Мөн  243.2 у/м гүүр, 9 байршилд гадаргуун ус зайлуулах шугам, автомашины нэг нүхэн гарц  явган хүний хоёр гүүрэн гарц, байгалийн чулуун авто зам 1.84 км-ийг барих юм.

,

Эдгээр ажлын нийт төсөвт өртөг нь 73 тэрбум 130 сая төгрөг бөгөөд замын санд хуримтлах 28 тэрбум төгрөгөөр Нарны замаас Соёолжийн төмөр зам доогуур, Их Монгол улсын замтай холбогдох 0.5 км авто зам, нүхэн гарц, Шарга морьтын амны 2.5 км авто замын шинэчлэлт,  Чойдогийн гудамж, Улсын нийтийн номын сангийн уулзвараас 1-р эмнэлэг хүртэлх 0.54 км авто замын өргөтгөл, шинэчлэлт, Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлт зэрэг замын ажилд зарцуулах юм.

  Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

тэнгэрлэг лавлах 1900-1973:
урилга: монголоос 1982-1992 оны хоорондох хугацаанд тэр үеийн бүгд найрамдах ардчилсан герман улсад дээд болон техником тмс-д үйлдвэрлэлийн дадлагаар суралцаж байсан нийт ноёд хатагтай та бүхнийг 2014 оны 8 сарын 1 ны өдөр 10:00 цагт болох "оюутан цагийн дурсамж" хүндэтгэлийн уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна. зохион байгуулагч: тэнгэрлэг лавлах 1900-1973 тодорхой мэдээллийг: 1900-1973-т холбогдон өөрийнхөө тодорхой мэдээллийг өгч бүртгүүлнэ үү !!!
2014-03-25
зочин:
автозам ашигласаны төлбөрийг шатахууны үнэн дээр нэмэж авдаг тухай олон нийтийн мэдээлэлийн хэрэгсэлээр хэдэн жилийн өмнө их ярьж байсан даа яагаад ард түмний амьдралын эсрэг үйл ажиллагаа явуулаад байгаа юм вэ яагаад татварыг давхацуулан авч байгаа юм вэ
2014-03-20