Оюутолгойн 10 хувь амь орох уу

img

Толгойтой бүхэнд хувьцаа хуваарилж, толгойтой бүхнийг уул уурхай руу “уруу татаж”  байгаа Засаг туурга тусгаар улсынхаа дөрвөн хуулийг өөрчлүүлэн байж батлагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу өөрт нь олдсон  34 хувийг эзэмших эрхийг эзэн шиг хэрэгжүүлж дийлэх ёстой “Эрдэнэс Оюутолгой” гэх охин компанийг цаасан дээр байгуулчихаад байна. Том үүрэг хүлээсэн компанийн нэр дуулдахтай зэрэгцээд “иргэд тэгээд хувь эзэмших боломж бүрдэх болов уу” гэсэн асуулт хариултаа хайн тэнүүчилж байгаа. Учир нь Эрдэнэс Тавантолгойн хувьцааны  10-20  хувийг хувааж эзэмших  олон нийт Оюутолгойн 10 хувийг ч эзэмших ёстой,  мөн 16 хувийг нь Үндэсний аж ахуй нэгжид худалдах ёстой гэсэн саналууд талуудаас гарсаны дараа засгаас ийн шийдвэрлээд байна. Олонхи Монголчууд хувьцааны ид шидийг энэ яваа насандаа үзээгүй, тэр хэрээрээ ч хувьцаагаар “өвчилж” байна гэхэд хэтрүүлсэн болохгүй биз. 15 тэрбум ширхгээр тоологдох хувьцаанаас дээд тал нь 1072-ыг эзэмшиж, цөмөөрөө  сая саятан  болох тухай яригдаж байхад голцуу ядарсан иргэд   арга ч үгүй биз гэж зөвтгөе. Ер нь бол Тавантолгойг эргэлтэд оруулахын тулд төрийн мэдлийн компаниа байгуулан, хувьцааг нь хуваарилж байгаа учраас, Оюутолгойн төрийн мэдлийн хувь дээр ч сонгууль угтаад хуваарилалт хийчих юм биш байгаа гэсэн хүлээлт үүсээд байгаа. Судлаач, мэргэжилтнүүдийн хэлж буйгаар   энэ хүлээлт гаж буруу зүйл биш гэнэ. Учир нь Монгол Улсын Ашигт малтмалын хуулийн 5.6-д Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина гээд  заачихсан байдаг. Энэ нь хүссэн хүсээгүй хувьцааных нь  10 хувь дотоодын зах дээр гарч, дотоодын иргэдийн гараар дамжих  ёстой гэсэн ойлголт. Гэтэл хуулийн энэ заалт  зөвхөн Оюутолгой дээр хэрэгждэггүй. Монгол Улсын хуулиудыг үгүйсгэсэн  гэрээг нөгөө талтай үзэглэхдээ бусад ордууд дээр хэрэгжих энэ заалтыг Оюутолгой дээр хэрэгсэхгүй байж болохоор тохиролцчихсон байгаа нь манай нөхдүүдийн хийсэн ажил. Эрдэнэс Тавантолгой ХХК энэ хууль болоод 39 дүгээр тогтоолд заасанчлан хувьцааныхаа 29 хувийг дотоод гадаадын биржээр арилжаална гэж байхад, Оюутолгойн хувьд бүрхэг. Учир нь Оюутолгой ХХК  хувьцаа арилждаггүй, хаалттай компани. Харин Рио тинто болоод Айвенхоу майнз компаниуд Оюутолгой ордоор барьцаалж мөнгө босгож байгаа. Нэг талаас Монголын хөрөнгийн биржид,  дотоодод  10 хувийг арилжаалах боломж, эрхзүйн орчин байхгүй байсаар ирсэн гэдгээр талуудыг зөвтгөж  боллоо ч  хэрэв тус компанийн хувьцааг дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалах нөхцлийг бүрдүүлж өгөхгүй бол Оюутолгойн 10 хувь амь орох уу.  Хувьцаа эзэмшигчид  хэдий хэмжээний ноогдол ашиг авах, мөн хувьцаагаа хэдэн төгрөгөөр зарж болох, хувьцааных нь  үнэ хэрхэн  өсөх бол гэдэг нь чухал. Оюутолгой компанийн тухайд хаалттай, хувьцааг нь  сонирхсон хүнд зарж болох ч, хэрхэн үнэд хүргэх вэ гэдэг нь гол. Хувьцаа эзэмшигчид ноогдол ашиг хүлээж суухаасаа илүү хувьцааны үнийн өсөлтөөс ашиг олохыг урьтал болгоно. Тэрчлэн төр хэрэв өөрийн мэдлийн хувьцаанаасаа сонгуулийн өмнө ард иргэддээ тараахаар болвол дагаад шийдэх асуудал цөөнгүй аж. Тухайлбал, том хувьцаа эзэмшигчид жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг умартан,  ноогдол ашигаа тараахгүй хойшлуулж, мөнгөө өөр хөрөнгө оруулалт руу гулсуулах нөхцөл байдал  үүсч мэдэхээр. Тэгэхээр эндээс Оюутолгойн ТУЗ-д жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санал оруулах эрхтэй төлөөллийг оруулах шаардлага гарч байгаа харагдаж байгаа юм. Гэтэл нөгөө талд Оюутолгойн 34 хувийг эзэмшигч төр тус компанийн ТУЗ-д төлөөллүүдтэй ч, тэдгээр нь  аливаа шийдвэрт нөлөөлөх боломжгүй, билэг тэмдэг маягийн байдалтай эрхмүүд. Тэгэхээр жижиг хувьцаа эзэмшигч Монголчуудын оролцоо газар авна гэж үлгэр болов уу. Иргэд Оюутолгойн 10 хувийг эзэмшлээ ч, жинхэнэ эзэмшигч байж чадах эсэх нь бүрхэг. Мөн өгүүлэхэд Оюутолгойгоос орж ирж буй  татварын урьдчилгаа төлбөрүүд Монголын өр болж байна. Зүй нь ирээдүйд та нараас авах ашгийн татварыг одоо урьдчилаад авч байна. Дараа нь ашгийн татвараас чинь суутгаж тооцно гэсэн байдлаар татварын урьдчилгаа утгаар нь  авч байх ёстой атал мөнгө авсан л бол ямар ч нөхцөлд буцаагаад төлнө гээд гэрээгээ хийчихсэн харалган засаг байж байна. Нэг ёсондоо одоо Монголын төр  34 хувийг эзэмшиж байна гэдэг нь эл төсөл 5 тэрбум ам.доллараар босох бол манай тал эзэмших хувьтайгаа дүйцэх 1.7 тэрбум ам.долларыг хүүтэй нь зээлж, тэр компанид хөрөнгө оруулж байна гэсэн үг гэдгийг судлаач Н.Дорждарь хэлж байсан. Тэгэхээр Монголын төр 34 хувийг эзэмшээд байгаа юм уу, эсвэл зээлээд байгаа юм уу гэдэг асуултыг тавихад хүргэж байгаа юм. Хувьтай юм бол эзэн шиг эзэн байх ёстой атал, хүний хувцас өмссөн хүн мөр татуу гэдэг шиг л,  дуу нь гарахгүй л тээр доор байгаад байдаг. Ийм байхад 10 хувь нь иргэдэд ирж, амь орох цаг байх болов уу. Э.Болор            

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ene muu 76 durakuud Yu l hiigeed bna daa hervee iim yum hiisen ni notlogdood ilervel Mongol Afrik shig dainii talbar bolno doo huurhii Hamgiin turuund 76 chad huurhii
2012-03-05
ашаш:
худалаа ярихаа болиочуу
2012-01-27
МОНГОЛ:
БАЯРЦОГТЫН ЯРЬЖ БАЙГААГААС БОЛ МАН-ЫН ЗАСГЫН ГАЗРЫН ХӨТӨЛБӨРТ АН-ЫН САЯ ТӨГРӨГНИЙ ХУВЬЦААГ БАГТААЖ БАЙГАА ГЭЛЭЭ, ЯЛ ШИЙТГЭЛД НЬ МӨРДДӨГ ЗАРЧИМ ЯРЬЖ БАЙНАА, ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬД БОЛОХООР БАГА ЖИЛИЙН ЯЛЫГ ИХЭД НЬ БАГТААЖ ЯЛЫН ЖИЛИЙГ ОНООДОГ ЗААЛТ БАЙГААЛДАА, ТҮҮНИЙГ ДУУРАЙСАН ГЭХ УХААНЫ ЮМ ЯРЬЖ БАС Л ХУЛХИДАЖ БАЙГАА ЮМ БАЙНА Л ДАА, АН БАС Л ИРЭХ СОНГУУЛЬД АМААРАА ГАЗАР ХАТГАЖ УНАХААР БОЛЖЭЭ
2012-01-23
Оюутолгойн гэрээ Монголд естой ашиггуй хийсэн. Оорийнхоо хоронгийг горло худалдаж авч байдаг тэнэг толгой монголоос оор хаана ч байхгуй! С.Баярыг уунийх нь толгой буудах ч багадна! Баяр оороо л авилга авч Америкт охидууддаа унэтей хаус, Гачууртад унэтэй бас нэгэн хаус авсан. 07 сарын 01 бол цэвэр Баярын хэнтэй ч хувахгуй буруу! Архи, авгай, завхай г.м естой Монголын торд байгаагуй бузар явдалтай иим хумуусээс даруй салахгуй бол Монголын Улс тор цэвэршихгуй!?
2011-12-10
Vakuum tsonhni salhi siigeltiig zogsoono,tsooj tugjee nugasni gajiltiig zasna.Olon jiliin dadlaga turshlagatai Oros teh kompani.Utas-95000020
2011-12-08
baigaliin baylagaa gadniihand ashigluulaad ard tumen arai ydan amidarah esgui songuuliig ogohgui baih ni zob gadagshaa ybna dandaa guilga guina gadnaas absan or ni heterlee hoich ue ni hetsuudlee temtseh tsag ni boljee
2011-12-08
Friedland = Frieden Land = Ýíõ-òàéâàí ...
2011-12-08
íýã ç¿éë áàéíàà, ÿìàð ÷ áàéñàí äàõèàä ººð ãàçàð çºí人 àëò,çýñ áàéãààäàà - ñóäàëãààíäàà õºðºí㺠ñàéí îðóóëàà - ìàíàé õºðñºíä èõ þì áèé äýý. áèòãèé õîîðîíäîî õýðýëäýýä áàé - áàÿæèõèéí õîîðîíä,õàðèí óõààëàã ÿòãàæ ñóð - ÿëàíãóÿà ìàíàé ÌÈÑÑ îõèäóóä íóóö àìðàãóóä àà ñàéí ÿòãà ñýíõð¿¿ëòýë íü òýãâýë æèðèéí èðãýäýä õèøèã õ¿ðòýíý
2011-12-08
зочин эх орондоо эзэн суух болсон юум бишүү хөх толботонгуудаа
2011-12-08
bagabandi, ganbold, batsukh gesen pizda nar ajlaa sain hiigeechee chadahgui bol chaddag humuus baigaashdee lalaruudaa. Yalanguya bagabandi pizda buhel buten ulsiin yurunhiilugch baij bsan uim bj neg muu companii tuuzad oligtoihon ajlaad uls orondoo heregtei shiidveruudiig garguulj chadahgui bol uhvel taarnadaa novshoo chi bish gehed chinii tanidag humuus setgegdel unshdag blgui
2011-12-08
зочин
2011-12-08
Улс төрчид худлаа амлаж биднийгээ янзтай сайхан хошгоруулж чадаж байна даа хөө. Ногдол ашиг өгөх эсэх нь мэдэгдэхгүй хэдэн хувьцаа ярьж худлаа үймүүлж байгаад цаагуур нь эрдэс баялгийн томоохон ордуудыг эзэмших эрхийг сэмхэн авчихаад одоо биднийг сонгохгүй ч байсан болноо гээд 12 онд баяртай гэх гээд цаг хожижгоож байна.
2011-12-08
mongol uls bish mongol gedeg huwitsaat company delhi der bdin bishu
2011-12-08
Оюутолгоин 10% амь орох гэн үү мөн өрөвдөлтэй юм ярих юм .34% шийдэж чадаагүй баиж юу нь 10% бэ үлгэр яриж дуусдаггүй. ЗОРИГТ,БАЯРЦОГТ,ГАНСҮХ,БАТБОЛД-эдгээр нөхдийн толгойгоор хийгдсэн гэрээ монголын ард түмэнд ашигтай хийгдээгүй гэрээ.Оюутолгойд одоо нил хятад ажилчид баина хэдхэн монголчууд л баина.энэ нөхөдүүд нойрноосоо сэрээчээ толгойдох оюун ухаан чинь хүрэхгүй бол 5-р ангийн хүүхэдээс асуу тэнэг үүд минь
2011-12-08
songuuli dohood ireheer tursun ehee ehner huuhetei gee hudaldahaas butsahgui nohduudshuuu bitgii songo lalariin 76 g
2011-12-08
тийм ээ ёстой жинхэнэ хошгоруулж байна
2011-12-08
Угуй л боловуу найзаа
2011-12-08
тийм ээ ёстой жинхэнэ хошгоруулж байна