ТОП-20 индексийн сагснаас 5 компани хасагдлаа

img

Монголын Хөрөнгийн Биржийн "Үнэт цаасны индекс тооцох тухай" журмын дагуу үнэт цаасны зах зээлийн гол үзүүлэлт болох ТОП-20 индексийн сагсыг зургаан сар тутам шинэчлэн тооцдог. Тэрчлэн, 2010 оны сүүлийн хагас жилийн байдлаар зах зээлийн үнэлгээ болон өдрийн дундаж гүйлгээгээр тэргүүлэгч дараах хорин Хувьцаат Компани шинэчилсэн сагсад багтжээ. Үүнд: Багануур, Шарын Гол, Таван Толгой, Говь, АПУ, Би Ди Сек, Шивээ Овоо, Хөх Ган, Монголиа Девелопмент Ресорсес, Улсын Их Дэлгүүр, Могойн Гол, Монголын Цахилгаан Холбоо, Улаанбаатар Зочид Буудал, Женко Тур Бюро, Баянгол Зочид Буудал, Ремикон, Махимпекс, Ээрмэл, Дархан Нэхий, Адуунчулуун гэсэн компаниуд багтаж байна.

Энэ удаад өмнөх сагсад орж байсан 15 ХК хэвээр үлдэж, Монгол Шилтгээн, Нако Түлш, Гермес Центр, Талх Чихэр, Бэрх Уул ХК-ууд хасагдаж, Монголиа Девелопмент Ресорсес, Ремикон, Ээрмэл, Дархан Нэхий, Адуунчулуун зэрэг ХК-ууд шинээр нэмэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ