Монгол нүүрсний салбар дахь боломжоо яагаад алдаж байна вэ

img

Өмнө нь манай улс нүүрсний хэмжээ бус үнэ ярьдаг байв. Өөрөөр хэлбэл, Хятадтай хил залгаа тул манайхаас нүүрс импортлох нь тодорхой. Харин яаж үнэтэй өгөх вэ гэдэг асуудлыг голлон хөнддөг байлаа. Үүнтэй холбоотойгоор нэг улсаас хараат байхгүйн тулд гурав дахь ч зах зээл рүү гарах шаардлагатай хэмээж байв. Гэтэл өнөөдөр далайн боомтод хүрч, нүүрсээ борлуулах нь бүү хэл урд хөршид хэрхэн, яаж ахиухан нүүрс экспортлох вэ хэмээн толгойгоо гашилгаж сууна. Улс төрийн хүрээнийхэн одоогийн нөхцөл байдлыг Хятадын эдийн засгийн өсөлт удааширсантай холбон тайлбарлаж байна. Энэ нь үнэний ортой. Тодруулбал, 2005 оноос коксжих нүүрсний үнийн хэлбэлзэл нэмэгдэж, урд жилүүдийн чиг баримжаагаар таамаглахад хүнд болсон юм. Сүүлийн 5-6 жилд тохиолдсон дэлхийн санхүүгийн болон Европын өрийн хямрал, Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саарсан зэрэг нь дээрх нөхцөл байдалд ихээхэн нөлөөлснийг бид мэднэ.

6

Гэхдээ Хятад улс манайхаас 30 гаруйхан сая тонн нүүрс импортолж чадахгүй болтол эдийн засаг нь хүндэрсэн гэвэл эндүүрэл. Хэдийгээр Хятадын эдийн засгийн өсөлт саарсан ч нүүрсний хэрэглээ нь хурдацтай өсөн нэмэгдэж байна. Тухайлбал, Хятадын Төмөр ба гангийн үйлдвэрлэлийн нийгэмлэгийн мэдээлснээр 2014 онд Хятадын ширэм үйлдвэрлэлийн өсөлт өмнөх жилүүдээс сааран, гурван хувиар өсч, 800 сая тоннд хүрэх боловч энэ нь өнгөрсөн оныхоос даруй 20 гаруй сая тонноор нэмэгдэх аж. Ширэм үйлдвэрлэл нь нүүрсний зах зээлээс бүрэн хамааралтай салбар билээ. Ер нь урд хөршийн эдийн засаг саарсан ч коксжих нүүрсний импорт нь эрчимтэй өсч ирсэн. Тухайлбал, 2011 онд 44.7, 2012 онд 53.6, 2013 онд 75 сая тонн болж нэмэгдсэн байна.

6

Тэгвэл хаяанд байгаа манай улсын нүүрсний экспорт яагаад буураад байна вэ. Шалтгаан нь бид зах зээлийн өрсөлдөөнд шахагдаж буй явдал юм. Тодруулбал, Хятадын нүүрсний импорт өсч байгаа ч уг зах зээлийг Монгол бус бусад орон эзлэж байна. Сүүлийн жилүүдэд Хятадад нүүрс нийлүүлэгч гол орон Австралиас гадна ОХУ, Индонез, Мозамбик зэрэг шинэ тоглогчид зах зээлд нэвтрэн орж ирсэн төдийгүй Хойд Америк, Африкаас нүүрсний нийлүүлэлт нэмэгдсэн байна. Өнгөрсөн жил Хятадын коксжих нүүрсний импорт 75 сая тонн давахад Австрали, Хойд Америк, ОХУ байр сууриа нэмэгдүүлсэн бол Монголын коксжих нүүрсний нийлүүлэлт багасчээ. Энэ нь бид боломжоо алдаж байна гэсэн үг.

6

Хятад дахь Монголын зах зээлийг “булааж” байгаа улс орнууд манайхаас юугаараа давуу байна вэ. Үнэндээ давуу гэх зүйл тун ховор. Монголын нүүрсний салбар байгалиас заяасан давуу талтай гэж хэлж болно. Манай нүүрс чанартай. Мөн Хятадын нэг тонн нүүрс олборлох зардал 30-40, Австралийнх 70-80 ам.доллар байхад манайх ердөө 20 орчим ам.доллар юм. Энэ нь урд хөршид хамгийн их нүүрс нийлүүлдэг Австралийн олборлолтын зардлаас 3-4 дахин бага гэсэн үг. Харин Хятадынхаас хоёр дахин бага юм. Дээр нь манай улс Хятадтай хил залгаа билээ. Ингээд бодохоор бидэнд асар их боломж, давуу тал байгаа юм. Гэхдээ энэ давуу талыг өнөө үеийнхэн бус байгаль дэлхий, бидний өвөг дээдэс бий болгосон. Харин өнөө үеийнхэн энэ давуу талыг боломж болгож, хөгжүүлж чадахгүй байгаад асуудлын гол нь оршиж байна. Тиймээс нүүрсний экспорт буурсныг дэлхийн эдийн засгаас бус дотоодоос хайх шаардлагатай.

6

Бидэнд хамгийн их бэрхшээл авчирч буй зүйл бол дэд бүтэц. Энэ асуудлаас болж манай улс Хятад дахь боломжоо Австрали болон бусад улс оронд алдаж байна. Хамгийн ойрын жишээ гэвэл, “Шинэ төмөр зам” хөтөлбөрийг батлаад удаж байгаа боловч өнөөг хүртэл царигийн асуудлыг шийдээгүй байна. Нүүрсний борлуулалтын үнэд эзлэж буй тээврийн зардал 40 орчим хувьтай байна. Төмөр зам тавьснаар тээвэр ложистикийн зардал 50 хувь буурах боломжтой.

6

Өнгөрсөн хугацаанд дэд бүтцийн салбарт хийсэн ганц хөрөнгө оруулалт нь “Энержи ресурс”-ын тавьсан авто зам. Нүүрс боловсруулах салбарт хийгдсэн ганц хөрөнгө оруулалт нь мөн л дээрх компанийн нүүрс баяжуулах үйлдвэр юм. Гэтэл ингэж хөрөнгө гаргасан компани харин ч эрсдэлд орж байна. Тухайлбал, тус компани 2012 онд баяжуулсан нүүрсээ 140-150 ам.доллараар борлуулна хэмээн тооцсон байдаг. Харин энэ төсөөлөл нь буурч 90 ам.долларт очсон. Үүнээс хамаарч хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа нь хойшилж байна. Тэгвэл юунд ч хөрөнгө оруулаагүй компанид алдах зүйл алга. “Эрдэнэс Тавантолгой” компани “Чалко”-д 35-40 ам.доллараар нүүрсээ борлуулахад алдах зүйл байхгүй. Хэрэв манай улсад нэг тонн нүүрсийг олборлох өртөг Хятадтай адил 35-40 ам.доллар байсан бол яах байсан юм бэ гэсэн асуулт урган гарч болох юм. Тиймээс байгалиас заяасан давуу боломжоор бахархаад суулгүй түүнийг илүү ухаалгаар ашиглах хэрэгтэй байна. Бид юу ч хийхгүй байгаа учраас л нүүрсний салбар дахь боломжоо алдаж байна.

6

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
erdenes tavan tolgoi avstraliin kompaniar menejment hiilgedeg ni buruu
2014-03-24
бодрол:
хоёр зүйл бна. 1рт сонгуульд ман ялсан бол 2рт хятад гэж үзэн ядсан юм шиг солиорол ийм бдалд хүргэсэн байх. зүгээр л хятадын бодлого л явагдаад бна.
2014-03-24
zochin:
za naad nuursee bolio b tuluvlvguu gej baidag shuudee uraan
2014-03-24
tcarigiig ni..:
orgon nariin 2 tcarig tavij boldoggui yumuu
2014-03-24
монгол:
энэ хүн хятад эзнийхээ заавраар бичсэн бололтой. тэгээд нүүрсээ хямдхан өгөөд бай гэж шахаж байгаа санаатай юм байхдаа. үнэ хүрэхгүй бол битгий өг. ирээдүйд идэг л дээ.
2014-03-23
mongol huu:
buruutan ny gansukh, battulg 2 shuudee. uunii tuluu gansuhiig ogtsruulah ch bagadna. uneheer teneg gardaa.
2014-03-23
ded butets :
odoo tehnikiin huchin chadal asar saijirsan bolhoor alivaa neg zamiin asuudal yu ch bish bolsoon odoo orosuud tsaa*gaa alaltsaasai l gj huseh heregtei ur dund ni manaihruu arai zuulun harah bolno doo
2014-03-23
maanag aa:
ene nuurs hog bolno gsen malaa nileed tom ulsuud udahgui neftiin nuuts duusahaar nuurstei ulsuudiin erin ehleh yum gene lee nuurs hog bolno hurdan duusgay gesen ulsuud sui shu jan ii ach nar yum genelee chi uuriiguu bariad ugchluu kkk
2014-03-23
zochin :
udahgui oor tehnologi gargad nuurs zugerl hog boln do uul uurhaigaas oor ediin zasagta nemertei salbaruudiig hogjuulmeer ym ji*n hodoo aj ahui manai oronchene mal aj ahuin oron biz de uugn
2014-03-23
ergen :
nuursnii talaar ynz buriin ym yrij bn yg unen heregte bol hiden jiliin omno avsrald uer bologui bol manai nuursiig hytad sonirhoh baisan uu ugui yu. ter saihan zaw*n garj irj baihad buhiin bololtsogo daichlaad hytadiin buh boomtruu tomor zam zasmal zamiin suljee tataad manaihaas oor uls oron nuurs exportloh bolomj bhgui bologoh sana ene mah iihand bgagui ymshig bgm oorsdool hiden tsas olohgood zam tawihiin orond shoroon zamaar hujagaas mashin awtsgagad teewer hiij hiden togrog oloh sana ene uls toriin humuusd bsn bgm teged bainga iim bh ymshig sanad bsanchene sanasan ymn hudlaa bolowo hoorhii engeed manai ornoos nuurs awaha boliod nogo awstralias nuurs awdag bolotson ene ded buttsiin hogjuulehgui bol hezeech manaihaas nuurs awahgui etssiin etsesd tord ajilj bsan humuusn bayjaad ard tumen odo elgere hewteh gej bshd uneheer buhimdaj uur hureed bn
2014-03-23
zochin :
damdin gej hunii helj bga yg unen ymshuu manai uls orniig yduu chigeern bailgah bodlogo barij bga uls bol orsuud bgm ih gurnii bodlogo gej asar nariin jijig buurai manai ulsiin adil ulsuudiig zaligdag bodlogotoi ym ji*n ukrain bgm. uran olborloj bolohgui gej hodolgoonii baahan humuus boslogo gargad bga uchirn uran olborlood ehelwel manai oron ooroo ayanda hogjihgeed bga bolohoor enuuniig boliulah huseltei orosuud hodolgoonoohond sanhuugiin tuslamj ogood turhiruulj bgm nogoo hedn eh oron gej oriloldood ys ymandere bol eh orno hudaldaj bga humuusn ene hodolgooniihon bgm boliosoi bile
2014-03-23
mongolo:
ene bvxnii tsaana oros xyatad 2 xoyuulaa baigaa. uur busad yamarch oron mongoliin xugjild saad bolox nuxtsul baixgvi. ene 2 xugiin ulsuud miarsan tsagt mongol mini xugjinu!!
2014-03-23
zochin:
hytduud shar murun deeree delhiin hamgiin tom stants barj baigaa 15ond ashiglaltand orhoor nuursniihee heregleegee 50%bagasna gej baigaa
2014-03-23
mongol khyn:
mongoliin nyyrsnii orsoldoh chadvariig zoriudaar unagaj, gadniin ulsad nair tavisan, ediin zasgiin horlon syitgegch etgeed ny onoodor yu ch boloogyi yum shig toriin ondor alba hashij l baina shyy dee. hervee oor khen negen khyn, toriin alban haagch iim aldaa gargasan bol odiid barag shorond orson baih bailgyi. horongo mongotei khynd huuli yilchildeggyi, erkh medeltei hynd oor huuli dyrem yilchildeg iim uls orniig ardchilsan uls geh yy??? iim baidlaar hogjij, ard irgediin amidral saijrina gedeg als hetiin moroodol baina daa!!!
2014-03-23
bold:
uguxgvi zaraxgvi yadiin bgaa ym baisan gazraa baij l baig
2014-03-23
odoo yay geheb:
bugdeeree l hyatad ruu hadag barij guisnees bolson doo..bas orosiin gar hol bologchid ch oboo noloolj hoish ni tatsan daaaaaaaaaa
2014-03-22
battulga:
orosiin gar hol bologchid tomor zam barih asuudliig hoishluulsanaas bolood mongoliin nuursnii salbar hund baidald orood bna. orgon tz geed yariad baisan ulsuud odoo ju bodoj baidag bol doo.eh ornoo ard tumnee balutiin homsdold oruulaad ediig zasgiig hund baidald oruulsanaa odoo oilgodog bolov uu
2014-03-22
unen:
m.enhsaihanii tomor zamaas bolj battulgatai muudaltsan mongoliin tomor zamiig nariiin tsagrigaar tavibal yamar ashigtaig tailbarlasan taniltsuulagiig youtubees olj uzeerei uneniig heleed ogno sh
2014-03-22
kkkkkkkkkkk:
medleg bolovsrol taaruu ene battulga tuunii gar hol gansuh nar l mongoliin tomor zam nuursnii bodlogoor togloj bna sh d yum medehgui bolovsorlgui durdee itgechihsen garuud orgon tsagrigaar tomor zamaa tavina geed l tom tom uls tor oros ah nar gej demiirch baital ene tomor zam nuursnii biznes dampuurchlaa sh d
2014-03-22
kkkkkkkkkkk:
medleg bolovsrol taaruu ene battulga tuunii gar hol gansuh nar l mongoliin tomor zam nuursnii bodlogoor togloj bna sh d yum medehgui bolovsorlgui durdee itgechihsen garuud orgon tsagrigaar tomor zamaa tavina geed l tom tom uls tor oros ah nar gej demiirch baital ene tomor zam nuursnii biznes dampuurchlaa sh d
2014-03-22
үнэн ш дээ:
төрийн бодлого дутагдаж ирсэн нь үнэн. одоо цэгцэндээ орох байлгүй дээ
2014-03-22
дамдин:
оросууд манай дотоод хэрэгт өөрийн гар хөл болсон хүмүүсээрээ дамжуулаад хэтэрхий их орж будлиан үүсгэж монголын хөгжлийг санаатайгаар хойшлуулж байгаагийн бас нэг жишээ энэ. дараа нь боломж гарвал крымыг эзэлсэн шиг орж ирээд манай баялагийг харин ч нэг ховх сорох байлгүй, сураагүй биш. /соц нийгмийн үед тэгдэг байсан гэсэн/ тэр болтол боловсролгүй, тэнэг мангардуухан хүмүүсийг ашиглан будлиан хутгаж цаг хожиж байна. тиймээс оросын гар хөл бологчдыг улс төрөөс холдуулах хэрэгтэй. мөнхбаяр зэрэг байгаль хамгаалах нэрээр бусдыг дарамталдаг, уранаас болж хордож байна гэх хүмүүс нь оросуудаас санхүүжиж оросуудын зохиосон үлгэрийг ярьж цуурж байгаа юм шүү.
2014-03-22
zochin:
төрийн бодлого л дутагдаж байна даа. аль нэг компани гэрээ хийгээд нүүрс тээвэрлэх гэхэд дунд нь зуучилдаг төрийн албан хаагч нэртэй хувалз хачигнууд дундаас нь шимнэ. тэгээд ирэхээр тээврийн зардал нь өсөөд л........
2014-03-22
зочин:
төмөр замын цариг шийдэгдсэн юм биш үү оросын толгой вагон 5 толгой руу ачигдах гэж байгаа юм биш үү
2014-03-22
зочин:
хятад монголыг л боож бгаа. японтой холбоотой болгохыг л хүсэхгүй хааж боож бгаа нь л энэ шүү дээ. улс төрчид нь хөөрхий үнэнийг нь хэлэхгүй бна. намууд нь ээлж дараалан сөгдөөд л бгаа. энэ 2 эзэрхэг гүрэн задарсан цагт л манайд хөгжил бодитоор ирнэ.
2014-03-22
batbold:
setguulchee chi enduurch bna aaa chinii bichsen chini oyutnuudiin iltgel tudii l yum bna daa ded butets bish eee tsaana ni uls turiinh ni erh ashigtai holbootoi gemeer asuudluud bgaam sh dee nariin tsarigtai tumur zam tavisan ch ted hymd l avna manai nuursiig hog bolgoson ch ted chadna asuudliin gol ni dood tal ni 60 jil nuursguigeer amidarch chadah uur eh uusvertei bolson tsagt nuursiig erh tegsh baidlaar naimaaltsaj bolnaa
2014-03-22
zochin:
bolovsrol muutai, tootsoo sudalgaagui, uls toriin shouchin udirdlagiin aldaa jiriin mongol xunii amidrald xund tsokhilt bolox ni.
2014-03-22
zochin:
bolovsrol muutai, tootsoo sudalgaagui, uls toriin shouchin udirdlagiin aldaa jiriin mongol xunii amidrald xund tsokhilt bolox ni.
2014-03-22
bodloo :
heleh ug oldohgui ymaa teneguuded
2014-03-22
zochin:
awliga2 ix bna
2014-03-22
чччч:
ман ын эрлийї зоригт сайд хятадуудад монгол нїїрсийг шаньси муж дахь уурхайн їнэд хїртэл хямдруулах боломж би гэж амлаж байсан
2014-03-22
ssssss:
бид хятадуудаас байгаа байдлараа л илїї яаж ч байсан тэд биднээс гуйна гэж бодож явдаг нь украйнчуудын оросыг элдвээр хэлж улстєрд нялхдаж нутгаа алдсантай адил эдийн засгийн хувьд сул мэдрэлтэйгээ харуулж байна
2014-03-22
иргэн:
хариуцлагатай албан тушаалд байгаа зарим тэнэг хумуусээс болж л боломжоо алдаад байгаа гэж бодож бна да
2014-03-22