Барилга захиалагчийн албаны чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв”-д шилжүүллээ

img

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа барилга байгууламжид захиалагчийн хяналт хийх чиг үүрэг бүхий БШУЯ, ЭМЯ, ССАЖЯ-ны дэргэдэх Барилга захиалагчийн алба, орон тоог татан буулгаж, тэдгээрийн хэрэгжүүлж байсан чиг үүргийг орон тоогоор нь “Барилгын хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газарт шилжүүлжээ.

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь барилгын норм, дүрэм, стандарт боловсруулах, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилгын ажилд захиалагчийн хяналт тавих, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг юм.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

7777:
huviin kompanii barilgiin ajild hyanalt tavih gazar bn uu. tamin ee mergejliin baiguullagaar hyanuulmaar bnaa
2014-03-23
ch.z:
yag zov sain bna
2014-03-22