Гамшгаас хамгаалах дадлага, сургалт нөгөөдөр болно

img

Нийслэлийн Засаг дарга “Гамшгаас хамгаалах дадлага, сургалт зохион байгуулах тухай” А/190 дугаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газраас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагуудад Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам” “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-аар энэ сарын 27-ны өдөр буюу нөгөөдөр 16:00 цагт мэдээллийн дадлага, сургалтыг зохион байгуулахаар болжээ.
Нийслэлийн нутаг дэвсгэрт “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах” төслийн хүрээнд 60 дохиоллын төхөөрөмжийг суурилуулахаас өнөөдрийн байдлаар 40 цэгт суурилуулаад байгаа юм.
,
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ